horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Турк улсад газар 6.1 магнитудын хүчтэй хөдөлж, 3 барилга нуржээ

post-img

2025 оны 10-р сарын 27ны даваа гарагт орон нутгийн цагаар 22:48 цагт Турк улсын Балкешир мужийн Синдирги дүүрэгт газар 6.1 магнитудын хүчтэй хөдөлж, 3 барилга нурав. Тэдгээр барилгад хүн амьдардаггүй тул хүн нас барсан гэх мэдээлэл бүртгэгдээгүй байна. 22 хүн газар хөдлөлтөөс үүдэн сандарч, тэнцвэр алдан унасны улмаас гэмтэж бэртжээ.

Газар хөдлөлтийн голомт Синдирги дүүрэгт 5.99 километрийн гүнд үүсжээ. Уг чичиргээ Истанбул, Бурса, Маниса, Измир хотод мэдрэгджээ. 

Синдирги дүүрэгт 8-р сарын 10-нд яг үүнтэй ижил буюу 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байв. Тэр үеэр 1 хүн нас барж, 29 хүн гэмтсэн юм.

Турк улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг тул тус улсад байнга газар хөдөлж байдаг аж.

Эх сурвалж: AP News

0/1000