horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Доналд Трамп, Санаэ Такайчи нар Токиод уулзав

post-img

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр Токио хотод айлчилж, Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд Санаэ Такайчитэй уулзан, хоёр улсын арилжаа, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ. Японыг батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд АНУ-аас зэвсэг, тоног төхөөрөмж их хэмжээгээр худалдан авч буйг энэ уулзалтын үеэр Доналд Трамп магтан сайшаажээ. Харин Японы Ерөнхий сайд Санаэ Такайчи АНУ-Японы харилцааг бэхжүүлж, шинэ эрин үед аваачих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Доналд Трамп Санаэ Такайчиг Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болсонд баяр хүргэн, “АНУ, Япон хоёр асар их арилжаа хийнэ” гэж найдаж байгаагаа хэлжээ.

Тус уулзалтын хүрээнд Доналд Трамп, Санаэ Такаичи нар газрын ховор элемент арилжих гэрээнд гарын үсэг зурж, АНУ-Японы арилжааны “Шинэ эрин үе”-ийг тунхагласан байна.

Эх сурвалж: BBC

0/1000