АНУ-ын Бүгд Найрамдах Нам, Ардчилсан Нам санал зөрөлдөж, төсвөө баталж чадаагүйн улмаас 10-р сарын 1-нээс Засгийн газрын үйл ажиллагаа зогсоход хүрсэн. Засгийн газрын үйл ажиллагаа зогсоод өнөөдөр 27 хонож байна.
Агаарын хөдөлгөөн хянагч 13,000 ажилтан, агаарын тээврийн аюулгүй байдлыг хянадаг 50,000 ажилтан үүний уршгаар цалингаа авч чадахгүй. Тэд цалингүй ажиллах шаардлагатай болно гэсэн үг.
Тэгвэл даваа гарагт агаарын хөдөлгөөн хянагч ажилтнууд дутагдсаны улмаас АНУ даяар 7,000 нислэг хойшлогджээ. Нэгэнт цалин авахгүй тул агаарын хөдөлгөөн хянагч нар “Өвчтэй” гэх шалтгаанаар ажилдаа ирэхгүй байгаа аж. 10-р сарын 1-нээс хойш агаарын тээвэр хянагч 264 орон тоонд ажилтан дутагдаж, дутагдалтай ажилтны тоо ихэссэн байна. Засгийн газар төсвөө баталж, агаарын тээврийн салбарын ажилтнуудын цалинг өгөхгүй бол цаашид энэ тоо улам нэмэгдэх эрсдэлтэй байна.
Эх сурвалж: Reuters

