horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Рио де Жанейро хотод цагдаагийн ажиллагааны үеэр 64 хүн нас баржээ

post-img

Дараагийн 7 хоногт Бразилын Рио де Жанейро хотод уур амьсгалын тухай НҮБ-ын чуулга уулзалт болох гэж байгаа. Тус хотод ийм том чуулга уулзалт болох гэж байгаатай холбогдуулан, цагдаа нар аюулгүй байдлыг сахих зорилгоор мягмар гарагт гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг үйл ажиллагаа явуулсан байна. Тус ажиллагааны үеэр буудалцаан болж, 64 хүн амь үрэгджээ. “Амиа алдсан 64 хүний 4 нь цагдаа байсан” гэж Рио де Жанейро хотын захирагч Клаудио Кастро мэдэгджээ.

Гэмт хэрэгтнүүд буу, дроноор зэвсэглэсэн байсан аж. Тэд цагдаа нарын эсрэг буу, дроноор цохилт өгчээ. Мансууруулах бодис зардаг мафийн толгойлогчийг баривчлах зорилгоор явуулсан тус ажиллагааны хүрээнд 81 хүнийг баривчилсан байна. Зарим гэмт хэрэгтэн ой руу зугтаж, оргон зайлжээ.

Эх сурвалж: Reuters

0/1000