horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Багш, эмч нарыг 5-10 хувийн урьдчилгаа төлөөд байртай болгох ажлыг судална

post-img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эмч, багш нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх санал боловсруулж, Засгийн газарт танилцуулах ажлын хэсэг байгуулсан байна. Тухайлбал, Нийслэлийн 9 байршилд төрийн оролцоотой 21694 айлын орон сууц баригдаж байна. Эдгээр орон сууцны төсөл хөтөлбөрүүд 2025-2028 оны хооронд ашиглалтад орно. Ашиглалтад орсны дараа Эрүүл мэнд, Боловсролын салбарын ажилтнуудыг хамруулах юм. Хамруулахдаа 5-10 хувийн урьдчилгаа төлөөд 6 хувийн хүүтэй ипотект орох боломжийг судлах аж.

Энэ талаар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э. Бат-Амгалан: “Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа орон сууцны төслүүд дээр миний биеэр ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Манай ажлын хэсэг энэ онд багтаад эрүүл мэнд, боловсролын салбар, төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөрийг судална. Хамгийн нэгдүгээрт ипотекийн зээлийн эх үүсвэр болон дээрх салбарын ажилтнуудын орон сууцны судалгааг хийнэ. Нийслэлийн хэмжээнд боловсролын салбарт гэхэд 22 мянган ажилтан албан хаагч ажиллаж байна. Үүний тэн хагас нь орон сууц шаардлагатай байгаа. Тиймээс эдгээр салбарын ажилтнуудыг 5-10 хувийн урьдчилгаа төлөх нөхцөлтэйгөөр 6 хувийн ипотект орох боломжийг судалж ажиллана” гэв.

0/1000