horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Вьетнамын үерт 9 хүн амиа алдаж, 5 хүн алга болжээ

post-img

Вьетнамын төв хэсгээр энэ жил түүхэнд байгаагүйгээр орж буй усархаг аадрын улмаас үер боллоо. Уг үерт 9 хүн амиа алдаж, 5 хүн сураггүй алга болсон гэж тус улсын Засгийн газар өнөөдөр мэдээллээ. 

Амиа алдсан 9 хүний 6 нь Дананг хотод бүртгэгджээ. Одоогоор 103,000 орон сууц үерт автаад байна. Дараагийн 2 хоногт усархаг аадар үргэлжлэн орж, зарим газарт хур тунадасны хэмжээ 400 миллиметр болж нэмэгдэнэ гэж Вьетнамын Цаг уурын агентлаг анхааруулжээ.

Эх сурвалж: Reuters

0/1000