АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Ази-Номхон далайн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Өмнөд Солонгост айлчилж байна. Тэрээр Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй 6 жилийн дараа уулзлаа. Хоёр удирдагч зургаан жилийн дараах уулзалтаа далайн эргийн Пусан хотод байрлах цэргийн нисэх онгоцны баазад эхлүүллээ.
Энэ нь Дэлхийн хамгийн том эдийн засагтай, өрсөлдөгч их гүрнүүдийн хоорондын тогтворгүй харилцааг шинэ шатанд гаргах боломжтой уулзалт болж байна. Доналд Трамп “Агуу улсын агуу удирдагч” хэмээн Ши Жиньпинг магтаж, “Бид урт хугацаанд гайхалтай харилцаатай байх болно гэж бодож байна” гэж хэлсэн бол Ши Жиньпин “Олон жилийн дараа Трамптай дахин уулзаж буй нь таатай байна” гэж мэдэгдэв.
Ши Жиньпин “Бид бүх зүйлийг адилхан нэг өнцгөөс хардаггүй болохоор Дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай хоёр оронд үе үе зөрчил гарах нь хэвийн зүйл. Гэхдээ Хятад–АНУ-ын харилцааг удирдаж буй та бид хоёр зөв чиг шугам баримтлах хэрэгтэй” гэж хэлээд, “Хоёр улс хамтдаа хөгжин дэвжих боломжтой” гэж онцолжээ.
Энэ уулзалтын үеэр улс орныхоо зөрчилтэй харилцааг хоёр удирдагч тогтворжуулж чадах эсэхийг Дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.
Эх сурвалж: CNN

