Израил, Хамас бүлэглэлийн хийсэн гал зогсоох хэлэлцээр хэрэгжсэн хэвээр байгаа. Тэгвэл Израилын нэг цэргийн амийг хөнөөсөн, мөн Израилын барьцааны хүний цогцсыг олсон мэт худлаа дүр эсгэж, энхийн хэлэлцээрийг зөрчсөн гэж Хамас бүлэглэлийг буруутган, Израил мягмар гаргийн шөнө Газын зурвас руу дахин пуужин харважээ. Үүний улмаас 104 хүн амь үрэгдээд байна. Амь үрэгдсэн хүмүүсийн дотор олон хүүхэд байсан гэж Газа хотын Эрүүл мэндийн төв лхагва гарагт мэдээлсэн байна.
Израилын Ерөнхийлөгч Биньямин Нетаньяху Газын зурваст цохилт өгөх тушаалыг цэргийн армид өгсөн гэж түүний ажлын алба товч мэдэгджээ. Газын зурваст цохилт өгөх уг шийдвэрийн талаар АНУ-д мэдэгдэл хүргэсэн гэж АНУ-ын нэгэн албан тушаалтан мэдээлсэн байна.
Лхагва гарагт Израилийн цэргийн арми гал зогсоох хэлэлцээрийг үргэлжлүүлэн сахих ч гэлээ хэрэв Хамас бүлэглэл ахиж хэлэлцээрийг зөрчвөл үргэлжлүүлэн Газын Зурваст цохилт өгнө гэж мэдэгджээ.
Хамас бүлэглэл Израилийн цэргүүд рүү дайрсан гэх мэдэгдлийг үгүйсгэсэн ба Израилийн уг үйлдлийг “Гэмт хэргийн шинжтэй бөмбөгдөлт” гэж онцолж, Израилийн тал гал зогсоох нөхцлийг зөрчсөн гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN

