horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Танзанийн сонгуулийн дараа Дар эс Салам хотод жагсагчид цагдаа нартай мөргөлджээ

post-img

Танзани улсын цагдаа нар өчигдөр нулимс асгаруулагч хий, хийн буун ашиглан, жагсагчдыг тараахаар оролджээ. “Ерөнхийлөгч Самиа Сулуху Хассаны хоёр томоохон өрсөлдөгчийг Ерөнхийлөгчийн сонгуулиас шудрага бусаар хассан. Засгийн газрын дарамт нэмэгдэж байна” гэж үзсэн иргэд даваа гарагт бүх нийтийн сонгуулийн дараа лхагва гарагт дахин гудамжинд гарч жагсан, Дар эс Салам болон бусад хотод жагсаал өрнүүлсэн байна. Улмаар жагсагчид болон цагдаа нар мөргөлдөж, Дар эс Салам хотод эмх замбараагүй байдал үүсжээ.

Танзани улсын хүний эрхийн идэвхтэн Тито Маготи “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа лхагва гарагт болсон жагсаалын үеэр дор хаяж 5 хүн амь үрэгдсэн талаар сонссоноо мэдээлжээ. Засгийн газар болон цагдаагийн байгууллага мэдээлэл өгөхөөс татгалзсан тул одоогийн байдлаар яг хэдэн хүн амиа алдсан нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Reuters

0/1000