horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

“Энэ сараас багшийн үндсэн цалинг 2.8 сая төгрөгт хүргэнэ”

post-img

Багш, эмч нарын цалинг нэмэгдэж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх нь энэ өдрүүдэд хамгийн чухал асуудал болоод байна. Үүнтэй холбоотой Засгийн газар, Харьяа яамны шийдвэрийг олон нийт чих тавин хүлээж байна. Үүнтэй холбоотой УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдрийн /2025.11.03/ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Багш нарын үндсэн цалинг 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2.8 сая төгрөгт хүргэх тооцоолол хийсэн. Эрүүл мэндийн салбарын эмч ажилтны цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 15 хувиар нэмэгдүүлэхээр эх үүсвэрийг 2026 оны төсөвт суулгажээ.

Мөн ахмад настнуудын тэтгэврийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс  8.6 хувиар нэмэхээр эх үүсвэрийг төсөвт тусгалаа гэж УИХ дахь МАН-ын бүлэг мэдээллээ.

Монгол Улсын 2026 оны төсвийн хууль даган орж ирсэн хуульд заасан НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх хуулийн өөрчлөлтийг хойшлуулж, 2026 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

0/1000