horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Дундад зууны үеийн барилга нурж, 1 хүн дарагдан амиа алджээ

post-img

Италийн нийслэл Ром хотод XIII зуунд III Поп Инносентын гэр бүлдээ зориулан барьсан Торре дей Конти барилга 11-р сарын 3-ны даваа гарагт нурж, уг барилгад засвар хийж байсан 3 хүн дарагджээ. Аврах багийнхан тэдний 2-ыг нь аварсны дараа үлдсэн 1 хүнийг аврахаар оролдож байтал уг барилгын өөр нэг хэсэг дахин нурсан байна. Үүний улмаас тухайн хүнийг аврах ажиллагаа удааширчээ.

Эхний удаад барилгын урд хэсэг дэх даацын хана нурж, зоорь луу орсон бол дараа нь барилгын шат болон тааз нуржээ. Аврах багийнхан 11 цаг хичээнгүйлэн ажилласнаар 3 дахь хүнийг гаргаж чадсан боловч тэр нь төд удалгүй нас барсан байна.

Эх сурвалж: CNN

0/1000