horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Калмеги хар салхи Филиппинийг дайран өнгөрч, 58 хүн амь үрэгджээ

post-img

Лхагва гарагт буюу өнөөдөр Калмеги хар салхи Филиппинийн төв хэсгийг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулсны улмаас 58 хүн амь үрэгджээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд цэргийн 6 хүн Минданао арал дээр хүмүүнлэгийн ажил хийж байх үед нисдэг тэрэг нь осолдож харамсалтайгаар нас барсан байна.

Уг аймшигт хар салхи одоо Хятадын өмнөд хэсгийн далайг чиглэн явж байгаа ба Баасан гарагт Вьетнамыг дайрч өнгөрөх төлөвтэй байна. Филиппинийг дайрч өнгөрсөн энэхүү байгалийн гамшгийн дараа Вьетнам улс аль хэдийн Калмеги хар салхинд бэлдэж, хүмүүсээ нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Эх сурвалж: CNN

0/1000