horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

“Тоглоомын Түүх” хүүхэлдэйн киноны 5-р ангид тоглоомууд электрон төхөөрөмжтэй өрсөлдөнө

post-img

Тоглоомын Түүх хүүхэлдэйн киноны 5-р анги 2026 оны 6-р сарын 19-нд нээлтээ хийхээр товлосон ба дараа жил гарах шинэ ангид тоглоомууд “Лили Пад” хэмээх электрон төхөөрөмжтэй өрсөлдөнө гэж тус киноны найруулагч Эндрю Стэнтон мэдэгджээ.

“Орчин цагийн эцэг эхчүүдийн толгойны өвчин болсон, хүүхдүүдийн бүх анхаарлыг булааж буй гар утас, таблет, ipad гэх мэт электрон төхөөрөмж манай гол дүрийн тоглоомуудын дараагийн өрсөлдөгч болсон нь бодит байдалтай илүү ойр санагдана” гэж найруулагч Эндрю Стэнтон тайлбарлаж хэлсэн байна.

Ингэснээр бид дараа жил нээлтээ хийх “Тоглоомын Түүх” хүүхэлдэйн киноны 5-р ангид тоглоомууд өөрсдийнхөө хамгийн том дайсан болох технологитой өрсөлдөхийг харах нь ээ.

0/1000