Бразилын өмнөд хэсгийн Парана мужийг аймшигт хар салхи дайран өнгөрсний улмаас 6 хүн амь үрэгдэж, дор хаяж 750 хүн бэртсэн гэж орон нутгийн эрх баригчид мэдээллээ. Парана мужийн амбан захирагч Ратиньо Жуниор уг хар салхийг тус мужийн түүхэнд урьд өмнө тохиож байгаагүй, урьдчилан таамаглашгүй гамшиг хэмээн тодорхойлсон байна.
Рио Бонито ду Игуасу хотод салхины хурд 250 км/цаг буюу секундэд 69.4 метр хүрч шуурсан гэж Мужийн цаг уурын алба мэдээлэв. Уг салхи Рио Бонито ду Игуасу хотын орон сууцны 90 хувийг сүйтгэсэн гэж Бразилын Засгийн газар мэдээлсэн байна.
Эх сурвалж: CNN

