АНУ-ын Виржиниа мужийн сургуулийн багш асан Абигейл Звернер 2 жилийн өмнө ангийнхаа 6 настай сурагчид буудуулжээ. Цээж болон гарандаа буудуулсан тэрбээр хэд хэдэн мэс засалд орсны эцэст амьд гарч чадсан байна. Тэгвэл шүүхээс түүнд 10 сая ам.долларын нөхөр төлбөр олгохоор шийдвэрлэжээ.
Абигейл Звернер тухайн үед сургуулийн туслах захирлаар ажиллаж байсан Эбони Паркерийн эсрэг 40 сая ам.долларын нэхэмжлэл гаргажээ. Эбони Паркер хатагтай тухайн өдөр тэр сурагч буутай байж болзошгүй талаар анхааруулга авсан ч ямар нэг арга хэмжээ аваагүй гэж Абигейл Звернер мэдэгдсэн байна.
Өнгөрсөн Пүрэв гарагт хохирогч багш Абигейл Звернерийн шүүх хүрал болжээ. Шүүх хурал Виржиниа мужийн сургуулийн туслах захирал асан Паркерийн хайхрамжгүй байдлаас болж энэ хэрэг гарсан гэж үзэн, Абигейл Звернерд 10 сая ам.долларын нөхөр төлбөр төлүүлэх шийдвэр гаргажээ.
Абигейл Звернер буудуулсан талаараа “Би өөрийгөө үхчихлээ л гэж бодсон” гэж шүүх хурал дээр хэлжээ.
Багшийгаа буудсан сурагчийн ээжид гэртээ галт зэвсэг байлгасан, хүүхдээ хайхрамжгүй өсгөсөн хэргээр 4 жилийн хорих ял оноожээ. Тус сурагчид ямар нэг арга хэмжээ аваагүй ба ээж нь шоронд орохоор болсон тул хамаатан нь түүнийг харж хандахаар болж, өөр сургуульд шилжүүлсэн байна.
Эх сурвалж: BBC

