Ням гарагт Эквадор улсын өмнөд хэсэгт орших шоронгийн бүлэглэлүүд хоорондоо мөргөлдсөний улмаас 31 хоригдол амиа алджээ. Тэдний 27 нь хүчилтөрөгчийн дутагдалд орсны улмаас нас барсан байна.
Тус шорон доторх Лос Лобос бүлэглэл рүү 11 дүгээр сарын 9-ний ням гаргийн өглөө Сао Бокс гэдэг шинэ бүлэглэл дайрчээ. Хамгаалалтын албаныхан тэдний мөргөлдөөнийг зогсоосон аж. Уг мөргөлдөөний үеэр Мачала шоронгийн 4 хоригдол амиа алдаж, хамгаалалтын 2 ажилтан хөнгөн бэртсэн байна.
Эхний мөргөлдөөнийг зогсоож, нөхцөл байдал хэсэг намжсаны дараа Сао Бокс бүлэглэл рүү Лос Лобос бүлэглэл хариу дайралт хийжээ. Лос Лобосынхон шоронгийн хэд хэдэн камерт Сао Бокс бүлэглэлийн гишүүдийг хорьж, 27 гишүүнийг нь хүчилтөрөгчийн дутагдалд оруулан, хөнөөсөн байна.
Шоронгийн хуягууд орой 18:00 цагийн үед тэдний цогцсыг олжээ. Халдлагын ул мөр үлдээхгүйн тулд Лос Лобос бүлэглэлийнхэн тэдний хоолойг боож, хороосон байх магадлалтай байгаа аж.
Тус хоёр бүлэглэл өмнө нь нэг байжээ. Менежментийн маргаанаас болж Лос Лобос бүлэглэлийн зарим гишүүн салж, Сао Бокс бүлэглэлийг байгуулжээ. Тусдаа хоёр бүлэг болсон ч тэд шоронгийн нэг камерт хоригддог. Энэ нь ийм мөргөлдөөн үүсэх нөхцөл бүрдүүлсэн байна.
Эх сурвалж: CNN

