horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Хятадын ижил хүйстнүүдийн болзооны 2 апп “App Store”-оос алга болжээ

post-img

Өнөөдөр буюу мягмар гарагт Хятадын ижил хүйстнүүдийн болзооны хамгийн алдартай Blued болон Finka гэдэг хоёр апп App Store-оос алга болжээ.

Blued болон Finka хоёр апп Apple-ийн App Store дээрээс болон Android утасны App Store дээрээс устгасан байна.

Засгийн газрын хэрэгжүүлж буй “Great Firewall” хэмээх бодлогын хүрээнд тус хоёр аппликейшнийг Хятадад хоригложээ.

Ши Жиньпин ерөнхийлөгч болсноос хойш Хятадын ЛГБТ хүмүүст тавих хориг арга хэмжээнүүд ихэсчээ. Хятадын эрх баригчид “Барууны нөлөөнд автсан” гэж үзэн ЛГБТ хүмүүсийн жагсаалыг хүчээр тарааж, ижил хүйстнүүдийн талаар харуулсан кино, цувралуудыг хориглож, хятадын хамгийн олон хэрэглэгчтэй WeChat дахь ЛГБТ гишүүдийн хаягийг хаасан байна.

Blued болон Finka аппийг Хятадын app store-д хориглосон талаар ямар нэг албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Эх сурвалж: CNN

0/1000