horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Месси “Барселона” клубийн “Камп Ноу” цэнгэлдэхэд гэнэт айлчилжээ

post-img

Хөлбөмбөгийн домогт тоглогч, 2022 оны Дэлхийн аварга Лионел Месси Испанийн алдарт “Барселона” клубт 2004-2021 оны хооронд 17 жил тоглосон билээ. Гэвч 2021 оны “Барселона” клуб цалингийн зардал хүрэлцэхгүй гэдэг шалтгаанаар Лионел Мессиг явуулж байв.

Өдгөө 38 настай Лионел Месси одоо АНУ-ын “Интер Майами” клубт тоглож байгаа. Тэгвэл өнгөрсөн ням гаргийн шөнө дунд Лионел Месси “Барселона” клубийн “Камп Ноу” цэнгэлдэхэд гэнэт айлчилжээ.

Лионел Месси инстаграмдаа “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд очсон зургаа оруулж, тайлбар дээр нь “Өнгөрсөн шөнө би сэтгэлийнхээ гүнд санан дурсдаг газраа эргэн ирлээ. Энэ газар би асар их аз жаргалтай байсан. Энэ л газрын фенүүд намайг 1000 удаа Дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болгож байсан сан. Нэг л өдөр би энд буцан ирж, тоглогчийн хувиар фенүүддээ баяртай ч гэж хэлж чадаагүй салах ёсоо ёслол төгөлдөр хийж чадах байх гэж найддаг” хэмээн бичсэн нь “Барселона” клубийн фенүүдийн зүрхийг шархируулж байна.

Хэзээ нэгэн цагт бид Мессиг шороог нь атгаж, зүлгийг нь үнэрлэж өссөн “Камп Ноу” цэнгэлдэхдээ эргэн ирж тоглохыг нь харах болов уу?

0/1000