Хонконгод өнөөдөр “Blast Rivals Fall 2025” тэмцээн эхэллээ. Уг тэмцээн “The Mongolz”, “Passion UA” багийн тоглолтоор эхлэв. Эн тэнцүү тоглолтын эцэст “The Mongolz” 1:2 харьцаатайгаар “Passion UA” багт хожигдлоо.
Гэхдээ тэд тэмцээнээс хасагдаагүй байгаа юм. Хасагдах шатанд шалгарахын тулд тэд A бүсийн “Spirit”, “Falcons” багийн хожигдсонтой нь тоглоно.

