Перу улсад автобус осолдож, замын хажуугийн 200 метр гүн хавцал руу унасны улмаас 37 хүн нас баржээ. Энэ сарын 12-ны лхагва гаргийн өглөө Өмнөд Америкийн Перс улсыг Чили улстай холбодог бартаат замд уг осол болжээ. Тус автобусанд 60 зорчигч явж байсан гэж орон нутгийн хэвлэл мэдээллээ. Автобус огцом эргэлтэн дээр ачааны машинтай мөргөлдсөний улмаас замын хажуугийн гүн хавцал руу унаж, Ocoña голын эрэг рүү өнхөрсөн байна.
Автобусанд явж байсан 36 зорчигч газар дээрээ нас барсан бол 1 зорчигч эмнэлэгт очоод өөд болжээ. Автобусны хоёр жолооч эсэн мэнд амьд гарсан байна. Амьд гарсан 25 хүнийг орон нутгийн эмнэлэгт аваачин, эмчилж байгаа гэнэ.
2022 онд Перу улсад 3,300 хүн авто замын осолд орж нас барж байжээ. Эндхийн уулын авто замд автобус осолдох явдал олон тохиолддог аж. Энэ нь замын чанар муу байдагтай холбоотой юм байна.
Эх сурвалж: BBC

