horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Сүүлчийн бороо” мета драмын жүжиг өнөөдөр нээлтээ хийнэ

post-img

Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжиг, Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжиг, мөн Францын алдарт зохиолч Александр Дюмагийн романаас сэдэвлэсэн “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгож, эдгээр уран бүтээл бүрээрээ “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шилдгээр тодорсон “Pro” театрынхан өнгөрсөн 4 дүгээр сард Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолыг “Сүүлчийн бороо” нэрээр, мета драмын жүжиг хэлбэрээр толилуулсан юм.

Тэгвэл эл уран бүтээлээ тус театрынхан өнөөдөр /2025.11.13/-өөс эхлэн, 7-хон удаа дахин тоглох гэж байна. Энэ жүжигт найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндөнө. РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд тоглох уг жүжгийн тасалбарыг ticket.mn-ээс худалдан авах боломжтой.

Цахим тасалбарыг Ticket.mn-ээс

0/1000