Өчигдөр Перу улсын Ерөнхийлөгч Хосе Жери хурааж авсан 8200 галт зэвсгийг устгах тушаал өгчээ. Улс даяар явуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааны үеэр гар буу, шотган гэх мэт 8200 галт зэвсэг хураан авсан юм байна.
Тэдгээр галт зэвсгийг төмрийн үйлдвэрт хайлуулж, төмрөөр нь хүүхдийн тоглоомын талбай болон фитнесс барихаар болжээ. Галт зэвсгүүдийг ийм зорилгоор ашиглаж байгаа нь олон нийтийн аюулгүй байдлыг сахих болон нийгмийн төлөөх сайн үйлсийн үлгэр жишээ болж байна.
Эх сурвалж: Reuters

