horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Атландын далайн урсгал тасалдвал Европ тивийн хойд хэсэг хөлдөх аюултай

post-img

Атлантын далайн гол урсгалын систем тасалдвал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний ноцтой аюул болно гэж Исланд улс үзжээ. Тус улсын Засгийн газар байж болох хамгийн муу нөхцөл байдалд бэлтгэж эхэлсэн байна.

“Атлантын өмнөд хэсгийн эргэлтийн урсгал” хэмээх энэ урсгал нь халуун орны усыг хойд зүгт, Арктикийн бүс рүү чиглүүлдэг. Эл дулаан урсгал Европын өвлийг зөөлөн, дулаахан байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг аж.

Гэвч уур амьсгалын өөрчлөлт, Дэлхийн дулаарлын улмаас Арктик, Гринланд арлын мөс хайлан, далайд цутгаж байна. Энэ хүйтэн ус Атлантын өмнөд хэсгийн эргэлтийн урсгалыг тасалдуулж магадгүй гэж эрдэмтэд анхааруулж байгаа юм. Атлантын өмнөд хэсгийн эргэлтийн урсгал тасалдвал Европын хойд хэсгийн цаг агаар огцом хүйтэрч, орчин үеийн мөстлөг үүсэх боломжтой.

Эх сурвалж: Reuters

0/1000