Канад, Хятадын удирдагч нар гар барин, зэрэгцээд зогсож байх юм гэж ганцхан жилийн өмнө төсөөлөхөд ч бэрх байлаа. Канадын цагдаа нар 2018 онд хятад гаралтай, технологийн салбарын захирал Мэн Ваньжоуг луйврын хэрэгт холбогдуулан баривчилж байв. Хятад улс үүнээс хэдхэн хоногийн дараа Канадын 2 иргэнийг тагнуулын ажиллагаа явуулсан хэргээр баривчилсан юм. Энэ явдлаас хойш Канад, Хятад хоёр улсын харилцаа муудсан.
Харин одоо АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тарифын бодлогоор бүх улстай арилжааны дайн зарлаж байгаа энэ үед Канад улс урт хугацаанд дайсагнаж ирсэн Хятад улстай найрамджээ. Өнгөрсөн сарын эхээр Өмнөд Солонгост болсон Ази, Номхон далайн Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Канадын Ерөнхий сайд Марк Карни, Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар уулзсан. Тус хоёр улсын удирдагч ийн 8 жилийн дараа уулзсан юм.
40 минут үргэлжилсэн тус уулзалт Канад, Хятад хоёр улсын эргэлтийн цэг болж, хоёр улсын удирдагч харилцаагаа сайжруулах болон арилжаан дээр хамтарч ажиллах талаар ярилцсан байна.
Хятадын Гадаад хэргийн сайд 2 хоногийн өмнө “Канад улстай хийх арилжаагаа дахин үргэлжлүүлж, хамтран ажиллахад бэлэн” гэж мэдэгджээ. Ийнхүү ижил зовлонтой тус хоёр улс “Зовлон нэгтэй хүмүүс нөхөрлөх явдал бий л дээ” гэдгийн үлгэр жишээ болж байна.
Эх сурвалж: CNN

