horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

“Хилчин TG”, “Төв Миг Вулвс” 4, 4 хожилтой бүх багийг тэргүүлж байна

post-img

Монголын Волейболын Холбооноос зохион байгуулж буй 2025-2026 оны улирлын “Үндэсний дээд лиг”-ийн тоглолтууд үргэлжилж байна. Эдгээр тоглолтуудыг PSN5 болон NSports суваг албан ёсны эрхтэйгээр эх орон даяар шууд дамжуулан үзүүлж буй. Тэгвэл Time.mn сайт өчигдөр болон өнөөдөр болсон зарим тоглолтуудыг тоймлон хүргэж байна.

Энэ долоо хоногт шууд дамжуулах бүх тоглолтуудыг N Sport сувгаар хүлээн авч үзээрэй!

Шууд дамжуулалтын Ерөнхий ивээн тэтгэгч

Oyu Tolgoi – Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!

DDish – Оюуныг гэрэлтүүлнэ!

Sono – Таны санхүүгийн хэрэглээг зогсоохгүй!

Toki – Залууст зориулсан үүрэн холбооны үйлчилгээ

Энэ сарын 12-ны өдөр Монголын Волейболын Дээд лигийн талбайд 3 тоглолт боллоо.

Эхний тоглолт 14:30 цагаас “Дархан Могулс”-“Уурхайчин” багуудын хооронд болж, “Дархан Могулс”-ын ялалтаар өндөрлөлөө. “Дархан-Могулс” 2025-2026 оны улирлын эхний хожлоо “Уурхайчин” багийн эсрэг авлаа. Тэд эхний 3 тоглолтод хожигдоод байсан. Харин энэ удаа хүснэгтийн дээгүүрт бичигдэж байгаа “Уурхайчин” багийг 3:0-ээр хожив.

Харин “Уурхайчин” баг 2 хожил, 2 хожигдолтой болж байна. Уг тоглолтод “Дархан-Могулс” багийн залуу тоглогч Х.Нэргүй зогсоогдхооргүй байлаа. Түүний олон довтолгоонууд оновчтой болж хожил байгуулахад чухал нөлөө үзүүлсэн. Хосбаярын Нэргүй энэ тоглолтод 21 оноо авсан. 21 онооноос 17 довтолгоо, 3 хаалт 1 давуулалтыг оновчтой болгожээ.

“Дархан-Могулс” багийн тоглогч Х.Нэргүй: Улирал эхлээд нэг ч хожил авч чадаагүй байсан. Өнөөдөр анхныхаа хожлыг 3:0-ээр авсандаа баяртай байна. Баг болгон сайн байгаа. Өнөөдөр бид өрсөлдөгч багаа илүү сайн судалж орж ирсэн нь давуу тал боллоо. Дараагийн тоглолтуудад хагас хамгаалалт, хаалтууд дээрээ илүү анхаарах, сайжруулах шаардлагатай байна.

“Төв Миг Вулвс” 4 хожилтой хүснэгтийг тэргүүлж байна.

Дараагийн тоглолт “Төв Миг вулвс”-“Энержи” багийг 3:1 ээр хожиж ялалтын цувралаа үргэлжлүүлээ. Одоогоор эрэгтэй багуудаас цор ганц хожигдоогүй баг нь “Төв Миг вулвс” байна. “Төв Миг Вулвс”-ын хувьд өнгөрсөн улирлын дутуугаа гүйцээж аваргын төлөө хүчтэй эргэн ирнэ гэдгээ мэдэгдээд буй. Энэ ч утгаараа тэд эхний 4 тоглолтын байдлаар ямар хүчтэй довтолгоотой, ямар нягт хамгаалалттай, багийн ойлголцол сайн байгаагаа харуулсаар байна.

Хоёр багийн сетийн үзүүлэлт:

1-р сет: 25-17

2-р сет: 23-25

3-р сет: 25-18

4-р сет: 25-19

Тус тоглолтын шилдгээр импорт тоглогч Вазехи Мохсен тодорлоо. Тэрбээр эхний тойрогт 3 дахь удаагаа шилдэг тоглогчоор нэрлэгдээд буй. Өчигдрийн тоглолтод 28 оноо авч бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүллээ. 28 онооны 19-ыг нь довтолгоогоор, 6 нь хаалтаар, 3-ыг нь давуулалтаар авчээ.

“Хилчин TG” улирлын 4 дэх хожлоо авч хүснэгтийг тэргүүлж эхэллээ.

Дараагийн тоглолт эмэгтэй багуудын хүснэгтийг нэг ч хожигдолгүй тэргүүлж яваа “Хилчин TG”, “Хөвсгөл 7 од” багуудын хооронд болсон. Энэ тоглолтод Лигийн залуу бүрэлдэхүүнтэй “Хилчин TG” баг өрсөлдөгчөө 3:1-ын харьцаатай буулган авлаа. Ингэснээр “Хилчин TG” 4 хожилтойгоор хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байна.

Тоглолтын эхний сетийг 16:25-аар “Хөвсгөл 7 од” хожиж илт илүүрхсэн. Харин 2-р сетэд  “Хилчин TG” баг хамгаалалт, хаалтаа сайжруулж довтолгоогоор илүүрхэж 2-р сетийн тоглолтод 25:18-аар хожил байгуулав. Улмаар 3 дахь сетийн тоглолтод 25:19-өөр хожиж давуу байдлыг өөрсдийн талд бий болгосон. 4-р сетийн тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй эхэлж эцсийн мөчид 28-26-аар “Хилчин TG” илүүрхэж ялалт байгууллаа. Өөрөөр хэлбэл сүүлийн 3 сет дараалан ялалт байгуулж нэг ч хожигдолгүй тэмцээний үргэлжлүүлж байна. Харин “Хөвсгөл 7 од” лигийн анхны хожигдлоо амслаа. Энэ тоглолтод  Холбон тоглогч Кикучи Шизуку үүргээ тун сайн гүйцэтгэсэн.  Мөн Б.Халиунзаяа 16 оноо авч тоглолтын шилдгээр тодорсон юм. Тэрбээр 16 онооны 12-ыг довтолгоогоор, хоёрыг нь хаалтаар, хоёрыг нь давуулалтаар авчээ.

“Хилчин TG” багийн импорт тоглогч Тамарү Асака: “Монголын волейболын лигийн багууд ижил түвшний хүчирхэг маш их өрсөлдөөн гарч байна. Үнэхээр сонирхолтой лиг болж байна. Тэмцээн дуусах хүртэл хичээх болно” хэмээн ярьсан юм.

“Натур бакс” 5 ээлжийн тоглолтоос ялалт авлаа.

Өнөөдөр буюу 13-ны өдрийн 14:30 цагаас хүснэгтийг тэргүүлэгчдийн нэг “Минтонетт Говь” хүснэгтийн хамгийн доор бичигдэж буй “Натур Бакстай” таарч тоглолоо. “Натур бакс” улирал эхэлснээс хойш 1 хожил 3 хожигдолтой гэсэн тааруу амжилт үзүүлж байгаа ч өнөөдөр лигийн хамгийн хүчтэй багуудын нэг гэдгээ харууллаа. Өнөөдрийн эхний тоглолт 5 ээлжийн тоглолт гарч 3:2-ын харьцаатайгаар хожиж “Натур Бакс” улирлын хоёрдах хожлоо авлаа.

Ингэснээр тэд сүүлийн хоёр тоглолтдоо хожоод байсан “Минтонетт Говь” багийг буулган авлаа. Энэ тоглолтын шилдгээр Б.Амар тодорсон. Тэрбээр 13 довтолгоо, 3 хаалт 1 давуулалт оновчтой болгож нийт 17 оноог тус тоглолтод авлаа.

Б.Амар 17 оноо авч онцгойров.

5 ээлжийн тоглолтыг эхний сетийг 25-19-өөр Натур бакс илүүрхсэн. Гэвч 2,3-р сетийн тоглолтод дараалж хожигдол хүлээв. Улмаар 4-р сетийн тоглолтод хамгаалалтаа сайжруулж, хүчтэй довтолгоонуудаа оновчтой болгосноор 8 оноогоор илүүрхэж тус сетийн тоглолтод хожив. Ингээд шийдвэрлэх 5-р сетийн тоглолтод 15-8-аар хожиж хожигдлын цувралаа зогсоолоо.

Хоёр багийн сетийн зөрүү:

1-р сет: 25-19

2-р сет: 23-25

3-р сет: 17-25

4-р сет: 25-17

5-р сет: 15-8

Яг одоо Дээд лигийн талбайд “Хашхан”- “Минтонетт Говь” гэсэн эмэгтэй багуудын тоглолт үргэлжилж байна. Үүний араас “Мега старс”-“Алтайн барс Хилчин” багуудын тоглолт үргэлжилнэ. Эдгээр тоглолтыг “Nsports” болон “PSN5” суваг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлж байна.

0/1000