Бүх хүүхэлдэйн кинонд аз жаргалтай гэр бүлийн тухай харуулдаг шүү дээ. Тэгвэл “In your dreams” хүүхэлдэйн кино гэр бүлд тулгардаг асуудлуудыг харуулснаараа бусдаас өөр болжээ. Уг кинонд Стиви гэдэг охин Эллиот эрэгтэй дүүтэйгээ хамт эцэг эхээ салгахгүй авч үлдэхийн тулд хүсэл биелүүлдэг “Sandman” бирдийг олохоор зүүдний ертөнцөөр аялж байгаа тухай өгүүлнэ.
Тус хүүхэлдэйн киног 11-р сарын 7-нд нээж, АНУ-ын кино театруудаар хэдхэн хоног гаргажээ. Тэгвэл АНУ-ын цагаар 11-р сарын 14-нд буюу Монголын цагаар маргааш “Netflix”-ээс уг киног үзэж болох юм байна.
Кино шүүмжлэгчдийн “Rotten Tomatoes” сайт дээр тус хүүхэлдэйн кино 36 шүүмжлэгчийн өгсөн үнэлгээгээр 86% үнэлгээ авч, чанартай кино гэдэг нь баталгаажжээ. Үүнийг амралтын өдөр эцэг эхчүүд хүүхэдтэйгээ цуг үзэхэд тохиромжтой хэмээн мэргэжилтнүүд онцлов.

