horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Хельсинки хотод 12 сарын хугацаанд зам тээврийн ослын улмаас нэг ч хүн амиа алдаагүй

post-img

Финландын нийслэл Хельсинки хотод өнгөрсөн 12 сарын хугацаанд зам тээврийн ослын улмаас нэг ч хүн амиа алдаагүй гэдэг гайхалтай амжилт үзүүлжээ.

Энэ нь Хельсинки хот “Vision Zero” буюу зам тээврийн ослоор нас барахаас сэргийлэх зарчмыг тууштай хэрэгжүүлсний үр дүн юм.

Тэдний энэ амжилтад хүрсэн гол хүчин зүйлс:

  • Орон сууцны бүсийн хурдны хязгаарыг 30 км/ц болгож бууруулсан
  • Гол уулзваруудыг дахин төлөвлөж, авто замын харагдах орчинг сайжруулсан
  • Гудамжны гэрэлтүүлэг, гарцын тэмдэглэгээг сайжруулсан
  • Явган зорчигч, дугуйчдын замын дэд бүтцийг илүү аюулгүй болгож өгсөн
  • Нийтийн тээврийн хүрэлцээ, чанарыг ахин дахин сайжруулсан
  • Замын хөдөлгөөний соёлын аянуудыг тогтмол өрнүүлсэн зэрэгтэй холбоотой байна.

Ийнхүү Финландын нийслэл Хельсинки хот дэлхийн хамгийн аюулгүй авто замын зохицуулалттай хотуудын нэг болж чаджээ.

0/1000