Лхагва гарагт Хятадын Жяньсу мужийн Жанжиаган хотын 1500 жилийн настай Юнчин сүм дотор байрлах гурван давхар модон Вэнчан асар шатжээ. Уг асар Лхагва гарагийн өглөөний 11:24 цагт шатаж эхэлсэн байна.
Галын улмаас хэн нэг амь үрэгдэж, гэмтээгүй. Зочид зул, арц хүж асаахдаа гал алдсанаас болж уг гал гарсан гэж Хятадын Global Times сайт мэдээлжээ.
1500 жилийн түүхтэй энэхүү сүм нь 536 онд Лян улсын үед Фэнхуан ууланд баригдсан түүхэн дурсгалт газар юм.

