Монголын Волейболын Холбооноос зохион байгуулж буй 2025-2026 оны улирлын “Үндэсний дээд лиг”-ийн тоглолтууд үргэлжилж байна. Эдгээр тоглолтуудыг PSN5 болон NSports суваг албан ёсны эрхтэйгээр эх орон даяар шууд дамжуулан үзүүлж буй. Тэгвэл Time.mn сайт өчигдөр болон өнөөдөр болсон зарим тоглолтуудыг тоймлон хүргэж байна.
Энэ долоо хоногт шууд дамжуулах бүх тоглолтуудыг N Sport сувгаар хүлээн авч үзээрэй!
Шууд дамжуулалтын Ерөнхий ивээн тэтгэгч
- Oyu Tolgoi – Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!
- DDish – Оюуныг гэрэлтүүлнэ!
- Sono – Таны санхүүгийн хэрэглээг зогсоохгүй!
- Toki – Залууст зориулсан үүрэн холбооны үйлчилгээ
“Натур бакс” 5 ээжлийн тоглолтоос ялалт авлаа.
Энэ сарын 13-ны өдөр Монголын Волейболын Дээд лигийн талбайд 3 тоглолт боллоо. Энэ өдрийн тоглолтууд эхнээсээ үзэгчдийг уйдаагаагүй сонирхолтой эхэллээ. Тухайлбал “Натур” бакс 5 ээлжийн хүнд тоглолтоос ялалт байгуулж улирлын хоёр дахь хожлоо авлаа. Энэ тоглолтын шилдгээр Б.Амар тодорсон. Тэрбээр 13 довтолгоо, 3 хаалт 1 давуулалт оновчтой болгож нийт 17 оноог тус тоглолтод авсан юм. Харин “Минтонетт Говь”- “Натур бакст” хожигдсоноор 2 хожил, 2 хожигдолтой боллоо.
Хоёр багийн сетийн зөрүү:
1-р сет: 25-19
2-р сет: 23-25
3-р сет: 17-25
4-р сет: 25-17
5-р сет: 15-8
“Хашхан Өвөрхангай лигийн анхны хожлоо авлаа.
Дараагийн тоглолт мөн л 5 ээлжийн тоглолт гарав. “Хашхан Өвөрхангай”- “Минтонетт Говь”-ын 3:2-ын харьцаатай буулгаж авлаа. Ингэснээр “Хашхан Өвөрхангай” улирлын эхний хожлоо авч байна. Энэ тоглолтын шилдгээр импорт тоглогч Маркензи Бенау тодорлоо. Түүний хувьд 15 довтолгоо, 6 хаалт, 3 давуулалт оновчтой болгож 24 оноо авсан юм.

“Хашхан Өвөрхангай” багийн тоглогч Н.Номин: Тэмцээний эхлэлийг хожлоор эхлүүлнэ гэж бодсон ч муу эхлүүлсэн. Гэхдээ өнөөдөр анхны хожлоо авсан даа баяртай байна. Манай баг өнгөрсөн зун маш их бэлтгэл хийсэн. Импорт тоглогч нар тэмцээний өмнөхөн ирсэн болохоор хараахан ойлголцож амжаагүй байсан. Одоо илүү ойлголцоод нягт тоглолтыг үзүүлнэ гэж бодож байна” гэв.
Хоёр багийн сетийн зөрүү:
1-р сет:15-25
2-р сет: 25-14
3-р сет: 27-25
4-р сет: 19-25
5-р сет: 15-10
“Мега старс” 21-18-аас эргэн эрэлт хийж хожив.
Энэ тоглолтын араас “Мега старс”-“Алтайн барс Хилчин” багуудын тоглолт болж 3:1-ийн харьцаатай Мегастарс улирлын ээлжит хожлоо авлаа. Хоёр багийн 4-р сетийн тоглолтын төгсөл хэсэгт 21-18-аар ”-“Алтайн барс Хилчин” баг илүүрхэж байсан. Гэвч “Мега старс” багийн нягт хамгаалалт, хүчтэй довтолгоо, багийн ойлголцол илүү сайн байж оноог ойртуулсаар 25-23-аар ялалт байгуулав. Энэ тоглолтод “Мега старс” багийн импорт тоглогч Колесник Андрей 23 оноо авч шилдэг тоглогчоор тодорсон юм. Мөн “Мегатарс” багаас Б.Ганхөлөг үүргээ сайн биелүүлж хүчтэй довтолгоонуудаа оновчтой болгож байлаа. Ингэснээр “Мега старс”, “Алтайн барс Хилчин” багууд тус бүр 2 хожил, 2 хожигдолтой болж байна.

Хоёр багийн сетийн зөрүү:
1-р сет: 25-23
2-р сет: 15-25
3-р сет: 25-19
4-р сет: 25-23
“Хөвсгөл 7 од” эцсийн мөчид ялалт байгууллаа
Харин өнөөдрийн эхний тоглолт “Хөвсгөл 7 од”-“Хобби ACE” багийн хооронд 5 ээлжийн тоглолт гарч 3:2-ын харьцаатай “Хөвсгөл 7 од” эцсийн мөчид ялалт байгууллаа. Хоёр багийн тоглолт эхнээсээ довтолгоонд тулгуурлаж ээлжит довтолгоонуудыг оновчтой болгож байв. Эхний сетийн тоглолтод 25:23-аар “Хөвсгөл 7 од” илүүрхлээ. Харин дараагийн хоёр сетэд ”-“Хобби ACE” 25:18, 25:16-аар ялалт байгуулж давуу байдлыг аван бол 4-р сетэд 25-16-аар “Хөвсгөл 7 од” ялснаар хоёр багийн тоглолт шийдвэрлэх 15 оноогоор шийдэгдэхээр боллоо. Ингээд 5-р сетийн тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй болж эцсийн мөчид 15-13-аар Хөвсгөлийн баг ялалт байгууллаа. Ингэснээр “Хөвсгөл 7 од” 4 хожил, 1 хожигдолтой хүснэгтийн 2-р байранд эрэмбэлэгдэж бол “Хобби ACE” 2 хожил, 2 хожигдолтой боллоо.

Өнөөдрийн тоглолтод “Хөвсгөл 7 од” багийн импорт тоглогч Кастилло Витал Ислан 23 оноо авч онцгойрлоо.
Хоёр багийн сетийн зөрүү:
1-р сет: 25-23
2-р сет: 18-25
3-р сет: 16-25
4-р сет: 25-16
5-р сет: 15-13
“Аса” аренад болж буй 1-р тойргийн тоглолтуудыг Nsports болон “PSN5” сувгаар хүлээн авч үзээрэй.
