Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Волейболын Дээд лигийн талбайд “гал гарч” байна
- 2025/11/17

- 33 цаг 22 минутын өмнө

- 8 мин уншина

Монголын Волейболын Холбооноос зохион байгуулж буй 2025-2026 оны улирлын “Үндэсний дээд лиг”-ийн 1-р тойргийн тоглолтууд үргэлжилж байна.

1-р тойрогт үзэгчдийн мэлмийг баясгаж сэтгэлийг сэргээсэн гайхалтай тоглолтууд олон боллоо. Эдгээр сонирхолтой тоглолтуудыг PSN5 болон NSports суваг албан ёсны эрхтэйгээр эх орон даяар шууд дамжуулан үзүүлж байгаа билээ. Тэгвэл Time.mn сайт энэ сарын 14-16ны өдрүүдэд болсон тоглолтуудыг тоймлон хүргэж байна.

Энэ долоо хоногт шууд дамжуулах бүх тоглолтуудыг N Sport сувгаар хүлээн авч үзээрэй!

Шууд дамжуулалтын Ерөнхий ивээн тэтгэгч

Oyu Tolgoi – Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!

DDish – Оюуныг гэрэлтүүлнэ!

Sono – Таны санхүүгийн хэрэглээг зогсоохгүй!

Toki – Залууст зориулсан үүрэн холбооны үйлчилгээ

Энэ сарын 14-ны өдөр Дээд лигийн талбайд 3 тоглолт болж “Хөвсгөл 7 од”, “Дархан Могулс”, “Хилчин TG”багууд улирлын ээлжит ялалтаа авлаа.

“Хөвсгөл 7 од” 5 ээлжийн хүнд тоглолтоос хожил авлаа.

“Хөвсгөл 7 од”- “Хобби Эйс”-ийг 3:2-оор буулгаж авлаа. “Хөвсгөл 7 од” багаас импорт тоглогч Кастилло Витал Ислэн 21 довтолгоо, 2 давуулалт оновчтой болгож нийт 23 оноогоор бүх тоглогчдыг тэргүүллээ.

Хоёр багийн сетийн зөрүү:

1-р сет: 25-23

2-р сет: 18-25

3-р сет: 16-25

4-р сет: 25-16

5-р сет: 15-13

“Хөвсгөл 7 од” багийн тоглогч Б.Амарбаясгалан: Өнөөдөр 4 дэх хожлоо авлаа. Маш баяртай байна. Тоглосон баг маань маш хүчтэй, хурдтай баг байлаа. 5 ээлжийн турш хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж ялалт байгууллаа. Манай баг импорт тоглогч нартайгаа ойлголцоход асуудалгүй байгаа. Дасгалжуулагч маань өөрөө гадаадад сургууль төгсөж ирсэн болохоор ойлголцлын тал дээр давуу тал болж байна.

М.Уранбаярын гайхалтай тоглолт үргэлжилсээр…

“Дархан Могулс” баг “Энержи” багийг 3:2-ын харьцаатайгаар хожлоо.”Дархан Могулс” багаас М.Уранбаяр 24 оноо авч шилдэг тоглогч болов. Түүний хувьд өмнөх тоглолтод лигийн анхны тоглолтоо хийгээд шилдэг тоглогч болсон бол хоёр дахь тоглолтдоо мөн шилдэг тоглогчоор шалгарлаа. Тэрээр лигийн шилдэг залуу довтлогчдын нэг гэдгээ тоглолтоос тоглолтод харуулсаар байна.

“Дархан Могулс” тоглолтын эхлэлийг сайн хийж 2:0-ын харьцаатай болгосон ч 3-р ээлжийн тоглолтод “Энержи” багийн хамгаалалтаас довтолгооны шилжилт илүү сайн байж 3,4-р ээлжийн тоглолтод илт илүүрхэв. Улмаар 5-р ээлжийн тоглолтод 15-12-оор “Дархан Могулс” хожлоо.

“Дархан Могулс” баг 3 хожил 2 хожигдолтой болж тоглолтоос тоглолтод яван чангарсаар байна.

Дархан Могулс багийн тоглогч М.Хүсэлт:

Төлөвлөсний дагуу тоглолт үргэлжилж байсан боловч 3-р ээлжийн тоглолтод эсрэг баг маань төлөвлөгөө сайн боловсруулж орж ирсэн байна. Ямар ч байсан 5 ээлжийн тоглолт гаргаж хожил авсандаа маш их баяртай байна. Бидэнд нэг оноо ч гэсэн чухал учраас энэ хожил маш үнэ цэнтэй байлаа.

Хоёр багийн сетийн зөрүү:

1-р сет: 25-18

2-р сет: 25-21

3-р сет: 16-25

4-р сет: 18-25

5-р сет: 15-12

“Хилчин TG” хүснэгтийг тэргүүлсэн хэвээр…

Баасан гарагийн сүүлийн тоглолтод Г.Энхнаран 22 оноо авч тоглолтын шилдгээр шалгарлаа. Тэрээр 19 довтолгоо, 2 хаалт, 1 давуулалт оновчтой болгосон юм. Мөн энэ тоглолтод чөлөөт хамгаалан тоглогч Д.Сосорбурам онцгой тоглолт үзүүлж багаа хожил авахад гол үүрэг гүйцэтгэсэн юм.

“Хилчин TG” багийн тоглогч Д.Сосорбурам: Өнөөдрийн тоглолтод төсөөлөөгүй холболтуудыг хийлээ. Холбон тоглогчоо довтлууллаа. Хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авсандаа баяртай байна. Хүрэлцэн ирж дэмжсэн хөгжөөн дэмжигч нартаа баярлалаа. Дараагийн тоглолтод илүү хичээн ээ.

“Хилчин TG” багийн нийт 105 онооны 70 нь довтолгоогоор авсан оноо байлаа. Энэ нь тус багийн довтолгоо ямар хүчтэй байгааг харуулж байна. Энэ ч утгаараа тэд нэг ч хожигдолгүй хүснэгтийг итгэл төгс тэргүүлсээр байна.

Амралтын өдрийн амаргүй 8 тоглолт

Өнгөрсөн амралтын өдөр нийт 8 тоглолт боллоо. Бямба, Ням гарагийн олон тоглолтууд эцсийн мөчид буюу 5 ээлжийн тоглолтоор шийдэгдэж “Аса аренад” цугласан үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлэв. Энэ нь багуудын чанар чансаа ямар ойролцоо байгааг илтгэнэ.

“Хашхан Өвөрхангай” улирлын 2 дахь хожлоо авлаа.

“Хашхан Өвөрхангай” баг “Хобби Эйс”багийг 3:2 харьцаатайгаар хожлоо. Тоглолтын шилдгээр Бэн Хамза тодорлоо. Тэрээр 16 довтолгоо, 2 хаалт оновчтой болгож нийт 18 оноо авлаа. Ингэснээр тэд улирлын 2 дахь хожлоо авав.

“Хашхан Өвөрхангай” багийн тоглогч Ц.Нандин-Эрдэнэ: “Хожъё л гэж бодож талбайд гарч ирсэн. Цаашид ч үлдсэн тоглолтууддаа хожъё л гэж бодож байна” гэв.

“Төв Миг Вулвс” 5 дараалан хожлоо.

“Төв Миг Вулвс” баг “Алтайн барс-Хилчин” багийг 3:1 харьцаатайгаар хожлоо. “Төв Миг Вулвс” багийн импорт тоглогч Луйз Фелипе Перотто 30 оноо авч тоглолтын шилдгээр шалгарлаа. Ингэснээр “Төв Миг Вулвс” улирлын тав дахь ялалтаа авсан юм.

“Төв Миг Вулвс” багийн ахлагч М.Цэрэнбаатар: “Алтайн барс” клуб хүчтэй өрсөлдөгч, амаргүй тоглолт байлаа. Хожсондоо баяртай байна. Бид бэлтгэл болгон дээр маргааш нь тоглох багийнхаа онцлогт тааруулсан бэлтгэл хийж байгаа. Шинэ дасгалжуулагч ирсэн цагаас системийн бэлтгэл маш их хийж байна. Одоо л ойлгож эхэлж байна. Урьд нь ингэж системээр бэлтгэл хийж байгаагүй. Өөрсдөөрөө л хийдэг байсан. Дасгалжуулагч ирснээр багийн систем, ойлголцол арай өөр болсон.

Б.Батсуурь тэргүүтэй “Эс Жи Хокс” аваргуудыг буулган авлаа.

Энэ өдрийн хамгийн онцлох тоглолт өнгөрсөн жилийн аварга “Мега Старс”- “Эс Жи Хокс” багийн хооронд боллоо. Энэ тоглолт эхнээсээ ширүүн өрсөлдөөнтэй өрнөж оноо дээр доороо гарсаар 3:2-ын харьцаатайгаар

“Эс Жи Хокс” багийн ялалтаар өндөрлөв. Ингэснээр Харцагууд улирлын хоёр дахь хожлоо авсан юм. Ялангуяа улирал эхэлснээс хойш “Эс Жи Хокс” баг төдийлөн ялалт байгуулж чадахгүй байсан. Тэгвэл энэ тоглолтын араас багийн ахлагч Б.Батсуурь юу ярьсныг хүргэж байна.

“Эс Жи Хокс” багийн ахлагч Б.Батсуурь: “Лигийн аваргатай маш ширүүн тоглолт хийж 5 ээлжийн тоглолт гаргаж хожлоо. Хүнд тоглолт боллоо. Хожсондоо баяртай байна. “Эс Жи Хокс” улирлын эхний 4 тоглолтоо тун тааруу хийсэн ч гэсэн бид “comeback” хийсэн шүү” хэмээн хөгжөөн дэмжигч нартаа онцлон хэлсэн юм.

Тоглолтын шилдгээр импорт тоглогч Иван Фирнандез тодорсон. Тэрбээр 27 оноо авсан юм.

Хоёр багийн сетийн зөрүү:

1-р сет: 21-25

2-р сет: 25-17

3-р сет: 23-25

4-р сет: 25-22

5-р сет: 15-10

Д.Эрдэнэбулган 29 оноо авлаа.

“Минтонетт Говь”- “Уурхайчин” багийг 3:2 харьцаатайгаар хожлоо. Энэ тоглолтод Д.Эрдэнэбулган 29 оноо авч онцгойрлоо. Тэрээр 24 довтолгоо 4 хаалт, 1 давуулалт оновчтой болгож шилдэг тоглогчоор тодорсон юм. “Минтонетт Говь” энэ тоглолтод хожсоноор улирлын 3 дахь хожлоо авлаа.

“Минтонетт Говь” багийн тоглогч Ж.Баянжаргал: Өнөөдөр үнэхээр аз жаргалыг мэдэрч тоглолоо. Бид яг энэ хожлыг авах гэж бэлтгэлээ хийсэн. Энэ хожлыг авсандаа маш их баярлаж байна.

“Хөвсгөл 7 од” 2 өдөр дараалан хожив.

“Хөвсгөл 7 од”-“Хашхан Өвөрхангай” багийг 3:1 харьцаатайгаар хожлоо. Эхний сетэд Өвөрхангайн баг илүүрхсэн ч сүүлийн 3 сет дараалаад хожигдлоо. Энэ тоглолтод Хөвсгөлийн багийн довтолгоо, хамгаалалт, багийн ойлголцлыг онцлохгүй байхын аргагүй. Учир нь “Хөвсгөл 7 од” баг бусад багуудаас арай эрт импорт тоглогчдоо авчирч, бэлтгэлдээ гарсан нь багийн ойлголцол дээр давуу тал болж байлаа. Мөн тоглолтоос тоглолтод импорт тоглогчид үүргээ сайн биелүүлсээр байна. “Хөвсгөл 7 од” багийн импорт тоглогч Belisario Johenlis 27 оноо авч шилдгээр тодров.

Хоёр багийн сетийн зөрүү:

1-р сет: 23:25

2-р сет: 25:13

3-р сет: 25-16

4-р сет: 25-17

Х.Нэргүй хоёр тоглолт дараалаад 30 оноо авав.

“Дархан Могулс” баг “Ижил Алтай Төгрөгийн Буян” багийг 3:0 харьцаатайгаар хожлоо. Энэ тоглолтын эхний сет 25-23-ын харьцаатай тун ойролцоо өндөрлөсөн ч 2,3-р ээлжийн тоглолт тус бүр 7 онооны зөрүүтэй Дарханы багийн ялалтаар өндөрлөлөө. Энэ тоглолтод Х.Нэргүй зогсоогдошгүй байж дахин 30 оноонд хүрлээ. Тэрбээр өмнөх тоглолтод Уурхайчдын эсрэг 4 ээлжийн тоглолтод 30 оноо авсан бол өнөөдөр 3 ээлжийн тоглолтод 30 оноо авсан гайхалтай тоглолтыг үзүүллээ. Ингэснээр “Дархан Могулс” баг улирлын хоёр дахь хожлоо авлаа.

“Натур Бакс”-ын эргэн эрэлт

Энэ өдрийн хамгийн сонирхолтой тоглолт “Натур бакс”-“Энержи” багийн хооронд болж волейбол үзэгчдийг огшоолоо. Тоглолтыг эхний хоёр сетийг “Энержи” баг илүүрхэж тоглолтыг гартаа авсан ч “Натур бакс”-ын залуучууд тийм ч амар бууж өгөхийг хүссэнгүй. Үүнийгээ ч тод харуулж 5 ээлжийн тоглолтын сүүлийн 3 сетийг авснаар 3:2-ын харьцаатай улирлын ээлжит хожлоо байгууллаа.

Энэ тоглолтод “Натур Бакс”-ын импорт тоглогч Игобэ Сикуку 27 оноо авч шилдэг тоглогчоор тодорсон юм. Тэрбээр 24 довтолгоо, 2 хаалт, 1 давуулалт оновчтой болгожээ.

Хоёр багийн сетийн зөрүү:

1-р сет: 25-17

2-р сет: 25-21

3-р сет: 23-25

4-р: 22-25

5-р сет: 09-15

“Мегастарс”- “Минтонетт Говь” багийг 3:0 харьцаатайгаар хожлоо.

“Мегастарс” баг “Алтайн Барс Хилчин” багийг 3:1-ийн харьцаатайгаар хожлоо. Аваргууд өчигдөр “Эс Жи Хокс” багт 5 ээлжийн тоглолт гаргаж хожигдсон. Өнөөдөр лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй “Минтонетт Говь” багийг 3:0 харьцаатайгаар хожлоо. Ингэснээр өнгөрсөн улирлын аваргууд 3 хожил, 3 хожигдолтой болж байна.

Тоглолтын шилдгээр импорт тоглогч Андрей тодорсон. Тэрбээр 21 довтолгоо, 1 давуулалт оновчтой болгожээ.

- Шинэ
- Хандалттай