horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Газын зурвас дахь дайныг зогсоох Трампын төлөвлөгөөг НҮБ дэмжлээ

post-img

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын дэвшүүлсэн Газын зурвас дахь дайныг зогсоох 20 үе шаттай төлөвлөгөөг НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөл дэмжив. Нэр нь тодорхойгүй хэд хэдэн улс нийлж, Олон Улсын Тогтворжуулах Хүч (ISF) байгуулахаар уг төлөвлөгөөнд тусгажээ. Тогтоолыг Их Британи, Франц, Сомали зэрэг 13 улс дэмжсэн бол эсрэг санал өгсөн улс байсангүй. ОХУ, БНХАУ санал хураалтад оролцохоос татгалзсан байна.

“Энэ тогтоолыг баталсан нь Газрын зурвас дахь гал зогсоох хэлцлийг бэхжүүлэхэд чухал алхам боллоо” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Харин Хамас бүлэглэл уг тогтоолыг “Палестинчуудын эрх ашиг, шаардлагыг хангаагүй” гэж үзэн няцаасан байна.

Эх сурвалж: BBC

0/1000