horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

“Physical Asia” шоунд Солонгос булхайцаж ялсан хэмээн Х даяар ам муутай байна

post-img

Монголчууд ч гэлтгүй, Дэлхий даяар хүмүүс “Physical Asia” шоунд Солонгос булхайцаж ялсан хэмээн ам муутай байна. Тэгвэл бид “Physical Asia” шоуны талаар Twitter буюу X платформ дээр гадаадын иргэдийн бичсэн сэтгэгдлийн заримыг нь орчуулан хүргэлээ.

“Physical Asia” шоу эхэндээ маш өрсөлдөөнтэй, үзүүштэй байсан бол сүүлдээ үр дүн нь хэтэрхий ойлгомжтой, сэтгэл шархлам болж хувирлаа. Оролцсон бүх багт уг тэмцээн өөрсдийнх нь эсрэг Солонгосыг ялуулах зорилготой байсныг харах үнэхээр гунигтай байлаа.

Солонгосчуудыг ялуулах зорилготой, уйтгартай тэмцээн байлаа.

“Энэ харьцуулсан зургийг хараад “Юу вэ?” л гэж бодлоо. Модны голыг ДОР ХАЯЖ 4 хүн нийлж байж өргөж дийлж байсан болохоор л монголчууд хаалга эвдэхийн тулд модны гол ашигласан.

Би 9-р анги хүртэл нь их жаргаж үзэж байлаа. Гэвч сүүлийн 3 анги бол бүр үнэхээр даралт ихэстэл авлаа.

Би Солонгосын энэ 2 эмэгтэй тамирчинд дуртай л даа. Гэхдээ “Physical Asia” бол бүр арай биш ээ!

Ямартай ч Монголын баг гайхалтай байлаа”

“Physical Asia” шоуны ялагч 100% Монголын баг байсан. Солонгосчууд 5-р шат дээр улаан цайм булхайцсан нь бүр хөх инээд хүргэж, хөхний булчин чангартал авлаа. Цайзын хаалгыг солонгосчууд яг яаж 3-хан минутын дотор өргөдөг билээ? Гэтэл Япон болон Монголын баг модны гол өргөхдөө ч маш их чардайж байсан шүү дээ.

“Physical Asia” шоу улаан цайм эх орныхоо багийг ялуулах зорилготой, хуйвалдаантай тэмцээн гэдгийг би мэдэж байгаа ч гэсэн яг баталж чадахгүй байна.

Эх сурвалж: X

0/1000