horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Японд гал түймэр дэгдэж, 170 айл шатжээ

post-img

Японы баруун өмнөд хэсгийн Ойта мужид өчигдөр буюу 11-р сарын 18-нд түймэр дэгдсэний улмаас 170 айл шатаж, 1 хүн сураггүй алга болжээ. Оршин суугчдыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлсэн байна.

Ойта бол Кюшу арлын өмнөд хэсэгт байрладаг муж юм. Түймэр мягмар гаргийн орой Ойта хотын загас агнуурын газрын ойролцоогоос эхэлж, ойд тархжээ. Уг түймрийг унтраахын тулд 200 гал сөнөөгч дайчлан, 20 цагийн дараа бүрэн унтраав. Өнөөдрийн байдлаар түймэр унтарсан ч Ойта хотын тэнгэр утаатай хэвээр байна.

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи уг түймэрт автсан бүсийн хүмүүст туслалцаа үзүүлэх болно гэж X платформ дээрээ бичжээ.

Эх сурвалж: APNews

0/1000