“Sotheby’s” дуудлага худалдааны үеэр Густав Климтийн “Элизабет Ледерерийн хөрөг” хэмээх уран зураг 236.4 сая ам.доллароор зарагджээ. Үүгээрээ Дэлхийд хамгийн үнэтэй зарагдсан хоёр дахь уран зураг болов.
“Үнсэлт” зургаараа алдартай Австрийн зураач Густав Климт “Элизабет Ледерерийн хөрөг” нэртэй, 1.82 метр өндөртэй тус зургийг 1914-1916 онд зуржээ. Дуудлага худалдаа эхлэхээс өмнө шинжээчид тус зургийг 150 сая ам.доллар хүрнэ гэж тооцож байв. Гэтэл 236.4 сая ам.доллароор зарагдаж, Дэлхийн хамгийн үнэтэй 2 дахь зураг болсон байна.
Эх сурвалж: Guardian

