Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
“Мега Старс” 2017 оноос хойш нэг сетэд 39 оноо авав
- 2025/11/19

- 9 цаг 24 минутын өмнө

- 4 мин уншина

Волейболын дээд лигийн 1-р тойргийн тоглолтууд өндөрлөх дөхөж байна. Энэ сарын 18-ны өдөр лигийн талбайд нийт гурван тоглолт боллоо. Эдгээр тоглолтуудаас “Мега Старс” баг нэг сетэд 39 оноо авсан онцгой тоглолт үзүүллээ.

“Хобби Эйс” “Уурхайчин” Клубийг 3:2-ын харьцаатайгаар хожлоо

Өчигдөр дээд лигийн талбайд эмэгтэй хоёр, эрэгтэй нэг багийн тоглолт боллоо. Эхний тоглолт “Хобби Эйс” “Уурхайчин” багийн хооронд болсон. Хобби Эйсийн хувьд тун хүнд байдлаас хожил авсан гэж хэлж болно. Тэд тоглолтын эхний сетийг 10 оноо, хоёр дахь сетийг 5 онооны зөрүүтэй дуусгаж илт илүүрхсэн. Гэвч 3 болон 4-р сетийн тоглолтод “Уурхайчин” клубийн хамгаалалт нягтарч, довтолгоо эрс сайжирч сетийн зөрүүг 2:2 болгож тэнцүүлэв. Ингээд 5 дахь сетийн тоглолт мөн л эцсийн мөчид ялагч шийдэгдэж 15:13-аар “Хобби Эйс” улирлын гурав дахь хожлоо авсан юм. Хоёр багийн тоглолтын шилдгээр импорт тоглогч Тамура Хикару тодорсон. Тэрээр 23 довтолгоо, 3 хаалт оновчтой болгосон юм.

“Хобби Эйс” багийн холбон тоглогч Д.Намуун: Өнөөдрийн тоглолтод 2 ээлж дараалан хожиж яваад 2 ээлж дараалаад алдчихсан. Сүүлийн 5 дахь ээлжийн тоглолт дээр хожигдчих вий гэдэг сэтгэл зүйтэй байсан. Гэхдээ манай импорт тоглогч маш сайн тоглолоо. Дараагийн тоглолтуудад хожих ёстой хожлоо хожиж авна. 5 ээлжийн тоглолт гаргахгүйг хичээн ээ.

“Энержи”-“Мега Старс” баг нэг ээлжийн тоглолтод 76 оноо авлаа

Энэ өдрийн өөр нэгэн онцлох тоглолт “Энержи”-“Мега Старс” багийн хооронд боллоо. Энэ тоглолт улирал эхэлснээс хойш хамгийн өндөр оноо авалттай тоглолт болсон юм. Үе болгоны эхлэлийг “Энержи” сайн хийж байсан ч өндөр оноон дээр төгсгөл хийж чадахгүй байгаад байлаа. Энэ нь хожигдлын гол шалтгаан байсан гэж хэлж болно. Тухайлбал эхний сетэд олон оноогоор тэргүүлж байсан ч “Мега Старс” бага багаар оноог ойртуулсаар 24-26-аар чухал хожлыг авсан. Үүний дараа 3-р сетийн тоглолт 32:30-аар “Энержи” багийн ялалтаар өндөрлөж тоглолтын харьцаа 2:1 болсон. 4-р сетийн тоглолт маш тэнцүү өрсөлдөөнтэй болж 37:39-өөр Мегастарс буулгаж авсан юм. Нэг сетийн тоглолтод 40 орчим оноо авсан тохиолдол Монголын Волейболын дээд лигт цөөхөн байдаг. Тэгвэл хоёр баг нийлээд нэг сетийн тоглолтод 76 оноо авсан нь мөн л өндөр үзүүлэлт юм. Мега Старсаас Андрей Колесник 36 оноо авч гайхалтай тоглолтоо үзүүлж, Мега Старс улирлын дөрөв дэх хожлоо өвч 1-р тойргийг өндөрлүүлж байна.

Мега Старс багийн тоглогч А. Даваажаргал: Маш хүнд тоглолт боллоо. Миний санаж байгаагаар 2017 оны клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнээр манай баг Тэнүүн огоог 39-37-гоор хожиж байсан. Өнөөдөр энэ тоон дээр оноо тэнцээд ирэхэд манайх яг энэ дээр л хожно гэж бодсон. Манай хувьд бэртэл гэмтэлтэй, бүрэлдэхүүний хувьд өөрчлөлтүүд орсон. Тэгсэн ч гэсэн бид өдөр бүхэн шат болгоноор ахихыг хичээж байгаа. Тийм учраас нэгдүгээр тойрогт хүснэгтийн 2-р байраар гарсандаа маш их баяртай байна.

“Хашхан Өвөрхангай” 1-р тойргийг 3 хожилтой өндөрлүүлээ

Дараагийн тоглолт “Дархан Могулс”- “Хашхан Өвөрхангай” багууд хоорондоо таарч тоглолоо. Энэ тоглолтод “Хашхан Өвөрхангай” 4 ээлжийн тоглолтоор өрсөлдөгчөө буулгаж авав. Ингэснээр тэд улирлын 3 дахь хожлоо авч 1-р тойргийн тоглолтыг 5-р байраар өндөрлүүлж байна. Энэ тоглолтод “Маркэнзи Монет Бенуа” 18 оноо авч шилдэг тоглогч болжээ.

“Хашхан” Өвөрхангай багийн ахлагч Н.Номин: Өнөөдрийн тоглолт бидний хувьд 1-р тойргийн байраа ахиулах маш чухал тоглолт байсан. Байраа ахиулахын тулд бид бүтэн оноо авах ёстой. Тийм учраас 3:1-ээр өрсөлдөгчөө буулгаж авч бүтэн 3 оноо авсандаа маш их баяртай байна. Бусад багууд маш жигд хүчтэй байна. 1-р тойрог маш өрсөлдөөнтэй өндөрлөлөө. 2-р тойрогт улам хичээх болно оо.

Маш өрсөлдөөнтэй, өндөр оноотой тоглолтууд өчигдөр “Аса Арена”-д боллоо. Эдгээр гал гарсан ширүүн өрсөлдөөнтэй тоглолтуудыг NSports болон PSN5 суваг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлж байна.

Шууд дамжуулалтын Ерөнхий ивээн тэтгэгч:

Oyu Tolgoi – Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!

DDish – Оюуныг гэрэлтүүлнэ!

Sono – Таны санхүүгийн хэрэглээг зогсоохгүй!

Toki – Залууст зориулсан үүрэн холбооны үйлчилгээ

- Шинэ
- Хандалттай