horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Оросын тал Украины орон сууцыг бөмбөгдөж, 26 хүн амиа алджээ

post-img

Оросын цэргүүд өчигдөр өглөө Украины баруун хэсгийн Тернопил хотын хоёр орон сууцыг бөмбөгдсөний улмаас жирийн 26 хүн амиа алджээ. Үүний 3 нь хүүхэд байв. Уг халдлагын улмаас 93 хүн бэртсэний 18 нь хүүхэд байлаа. 

Украины агаарын зэвсэгт хүчин Оросын илгээсэн 476 дроны 442-ыг, 48 пуужингийн 41-ыг буудаж унагасан гэж мэдэгджээ. Тус улсын баруун хэсэгт оршдог, Киев хотоос илүү Польшийн хилтэй ойр байдаг Тернопил хотод Орос, Украины дайн эхэлснээс хойш нэг ч халдлага болоогүй, агаарын хамгаалалт сул байжээ.

Сүүлийн үед Орос, Украины нэг нэгэн рүүгээ хийх довтолгоо өдөр бүр ширүүсэж, дайн улам хурцдаж байна.

Эх сурвалж: BBC

0/1000