Чили улсын Патагони мужийн Торрес дель Пайне үндэсний цэцэрлэгт хүрээлэн доторх нэгэн ууланд цасан шуурганы улмаас 5 жуулчин амиа алджээ. Амиа алдагсдын 2 нь мексик, 2 нь герман, 1 нь британи жуулчин байжээ. Тэдний ар гэрт тус улсын Ерөнхийлөгч Габриэль Борич эмгэнэл илэрхийллээ.
Цасан шуурганаар сураггүй алга болсон өөр 4 жуулчин амьд олдсон байна. Тэд ууланд авирахдаа хөтөчгүй явсан аж.
Энэ осол цаг агаарын байдал муу байсантай холбоотой гэж Торрес дель Пайне үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирагч мэдээлсэн байна. Сүүлийн өдрүүдэд уг хүрээлэнд цасан шуурга шуурах нь ихэсжээ. Үүнээс гадна салхи секундэд 52.7 метрт хүрч ширүүсэх болсон тул цэцэрлэгт хүрээлэнгийн зарим хэсгийг хаасан гэж эрх баригчид мэдээлэв.
Эх сурвалж: CNN

