30 жилийн түүхтэй Монголын Волейболын Дээд лигийн бүх тоглолтыг NSports болон PSN5 суваг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлж байгаа. Волейболын Дээд лигийн талбайд өчигдөр болсон маш сонирхолтой гурван тоглолтын тоймийг хүргэж байна.
“Төв Миг Чононууд” лиг эхэлснээс хойш анх удаа хожигдлоо

Эхний тоглолт хүснэгтийг тэргүүлэгч “Төв Миг Вулвс” болон “Дархан Могулс” багийн хооронд боллоо. Энэ тоглолт үзэгчдийн төсөөлллөөс тэс өөр тоглолт болсон гэж хэлж болно. Энэ тоглолтод “Төв Миг” клубийн баг хожсон бол 1-р тойрогт хожигдоогүй цор ганц баг болох байсан. Харамсалтайн хүснэгтийн 6-р байранд бичигдэж байсан багт 3-1-ийн харьцаатай хожигдсоноор энэ улирлын анхны ялагдлаа хүртлээ. Тэднийг өнгөрсөн 6 тоглолтод ямар ч баг буулгаж авч чадахгүй байсан. Тэгвэл залуу тоглогч М.Уранбаяр тэргүүтэй Дарханы залуучууд гайхалтай тоглолтыг үзүүлж том мэдэгдэл хийлээ. Тоглолтын хувьд “Төв Миг” муу байсан гэхээс илүү “Дархан Могулс”-ийн залуучууд багаараа жигд, хичээл зүтгэлтэй тоглолтыг үзүүллээ. Ялангуяа 2-р сетийн төгсгөл тун өрсөлдөөнтэй болсон. Энэ сетийн тоглолт 32:30 буюу “Дархан Могулс”-ийн ялалтаар өндөрлөсөн юм. Тус тоглолтод “Дархан Могулс” багаас М.Уранбаяр 29 оноо авч бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүллээ. Тэрээр хожил авсан сүүлийн 3 тоглолтод тоглолтын шилдгээр нэрлэгдээд байна. Мөн сет бүрийн төгсгөлийг тоглогчид хүчтэй давуулалтаар төгсгөж байлаа. Энэ нь тоглогчдын ур чадвар, сэтгэл зүй ямар сайн байгааг илтгэнэ.
Хоёр багийн сетийн зөрүү:
- 1-р сет: 25-17
- 2-р сет: 32-30
- 3-р сет: 17-25
- 4-р сет: 25-15
“Дархан Могулс” багийн дасгалжуулагч Ч.Отгонбаяр: Өнөөдөр хожигдол аваагүй багтай тоглож хожлоо. Ингэснээр 1-р тойрогт нэг ч хожигдолгүй баг байхгүй боллоо. Тэмцээн өмнөх жилүүдээс өрсөлдөөн маш өндөр байна. Багууд 3:0-ээр хожидвол хүснэгтийн доошоо унах, бүтэн оноо авбал хүснэгтийн байр дээшээ ахиж байгааг харахад тэмцээн маш чанартай байна.
“Хөвсгөл 7 од” 6-1 гэсэн амжилттай 1-р тойргийг өндөрлүүллээ

Хоёр дахь тоглолт Лигийн хүснэгтийг тэргүүлэгч “Хөвсгөл 7 од” Минтонетт Говь багийн хооронд болж 3:0-ийн харьцаатайгаар Хөвсгөлийн баг ээлжит хожлоо авлаа. Тэд 1-р тойрогт “Хилчин TG” клубт хожигдоод байсан бол үүнээс хойш нэг ч хожигдолгүй явсаар 6-1 гэсэн амжилттай 1-р тойргийг өндөрлүүлээ. Тус тоглолтод импорт тоглогч Белисарио Жоэнлис 21 оноо авч шилдэг тоглогчоор шалгарсан юм. Харин өнөөдөр “Хилчин TG”- “Уурхайчин” клубтэй тоглож 1-р тойргийг тэргүүлэх эсэхээ шийднэ. Хожвол 6 хожил 1 хожигдолтой хожигдвол 5 хожил 2 хожигдолтой болно. Харин Минтоннет говь баг өчигдөр хожигдсоноор 4 хожил 3 хожигдолтой хүснэгтийн гуравдугаар байраар 1-р тойргийг өндөрлүүлээ. Тус баг хоёрдугаар тойргоос илүү ойлголцоод ирвэл хүснэгтийг тэргүүлэх бүрэн боломжтой юм.
Кошикава Юу тэргүүтэй “Алтайн барс Хилчин” 1-р тойргоос 4 хожил авлаа

Энэ өдрийн сүүлийн тоглолтод Алтайн Барс Хилчин-Минтонетт Говийн хооронд болсон. Энэ тоглолтод Алтайн барс хожсоноор 4-3 гэсэн амжилттай эхний тойргийг өндөрлүүлж байна. Тус тоглолтод Алтайн барс багаас Импорт тоглогч М.Хан 35 оноо авч бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүллээ. “Алтайн барс” клуб энэ улиралд Японы шигшээ багаас Олимп, Дэлхийн аваргын тэмцээнд оролцож байсан Кошикава Юуг багтаа нэгтгэсэн. Түүний туршлага заавар зөвлөгөө залуу бүрэлдэхүүнтэй багт том дэмжлэг болж буй нь ойлгомжтой.
Алтайн Барс Хилчин багийн тоглогч Г.Төгөлдөр: Өнөөдөр ширүүн тоглолт хийлээ. Хүчтэй өрсөлдөгчийнхөө өөдөөс хожил авсандаа баяртай байна. Манай баг бусад багуудаас арай илүү бэлтгэл сургуулилт хийж байгаа гэж бодож байна. Энэ жилийн зорилго аваргын цом өргөх. Бид зорилгодоо хүрнэ ээ.
Волейболын Үндэсний Дээд Лигийн энэ долоо хоногийн бүх тоглолтуудыг Premier Sports телевиз шууд дамжуулна!
- Шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгч:
Oyu Tolgoi – Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе! - DDish – Оюуныг гэрэлтүүлнэ!
- Sono – Таны санхүүгийн хэрэглээг зогсоохгүй!
- Toki – Залууст зориулсан үүрэн холбооны үйлчилгээ

