horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Филиппин тосгоны дарга асан Хятадын тагнуул эмэгтэй хүний наймааны хэргээр бүх насаараа хоригдохоор болжээ

post-img

35 настай Алис Гуо бол Филиппин улсын нийслэл Манила хотын хойд талд байдаг Бамбан нэртэй тосгоны дарга байсан эмэгтэй юм. Түүний удирддаг жижиг хотын 36 байшинд олон улсын үндэстэн дамнасан томоохон гэмт хэргийн төв байрлаж байсныг өнгөрсөн жил илрүүлсэн байна. Шалгалтаар тус гэмт хэргийн бүлэглэлийг Алис Гуо удирдаж байсныг тогтоожээ.

Түүний удирддаг гэмт хэргийн төвд Филиппин, Хятад, Вьетнам, Малайз, Тайвань, Индонез, Руанда зэрэг улсаас ирсэн 800 орчим хүнийг хүчээр албадан ажиллуулж байжээ. Мөрдөн байцаагчдын шалгалтаар Алис Гуо өсвөр насандаа Хятадаас дүрвэж ирсэн Гуо Хуа Пин гэдэг нэртэй, Хятадын иргэн юм байна. Улмаар Филиппин улсын Цагдаагийн газар түүнийг Хятадын тагнуул байж магадгүй хэмээн сэжиглэж эхэлжээ.  

Хэрэг нь илэрсний дараа Алис Гуо Филиппинээс зугтаж, Индонез улсад нуугдсан ч Зүүн өмнөд Азийн дөрвөн орныг дамнасан олон улсын эрэн сурвалжлах ажлын дүнд өнгөрсөн оны сүүлээр Алис Гуог Индонез улсаас баривчилж, Филиппинд шилжүүлэн өгсөн байна.

Тэгвэл өнөөдөр түүний хэргийг шүүх хурал болж, Филиппин улсын шүүх Алис Гуо болон өөр гурван хүнийг хүний наймааны гэмт хэргийг санаачлан зохион байгуулсан хэргээр бүх насаар нь хорих ял оноожээ. Мөн өөр дөрвөн хүнд хүний наймааны гэмт хэрэгт гар бие оролцсон хэргээр бүх насаар нь хорих ял оноолоо.

Эх сурвалж: Guardian

0/1000