horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

АПУ компани “Bloomberg Awards”-ын “Innovation Catalyst”-ын эзэн боллоо

post-img

“Блүүмберг ТВ Монголиа” компани 2013 оноос эхлэн жил бүр Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр болсон хамгийн шилдэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, бодлого шийдлийг “Bloomberg Awards”-т нэр дэвшүүлэн, манлайлагчдыг тодруулж ирсэн билээ. 2025 оны шилжилтийн эдийн засагт хурд, бүтээмж, ур чадвар, хариуцлага,  инновацаар тэргүүлж буй шилдэг “Catalyst”-уудыг өнөөдөр тодрууллаа.

Тус арга хэмжээнд АПУ ХК-г “Шинэ бүтээл, шинэчлэлийн ХУРДАСГУУР” болж чадсан хэмээн үнэлж “INNOVATION CATALYST”-ийн эзнээр тодрууллаа. АПУ ХК-ийн хувьд дэлхийн чиг хандлага, хурдтай өөрчлөлтөд нийцүүлэн хэрэглэгчдийнхээ хүсэл, сонирхол, амтны сонголт, амьдралын хэв маягт тохирсон олон төрлийн бүтээгдэхүүнийг өөрсдийн100 жилийн туршлага, чадварлаг боловсон хүчин, хүчирхэг менежментийн тогтолцоо, олон улсын технологи, дэлхийн шилдгүүдийн туршлага зөвлөгөөн дээр суурьлан Монгол амтыг дэлхийн түвшинд хүргэхийн төлөө зорин ажиллаж байна.

Тиймээс ч бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хамгийн хурдтай тэлэлтийг хийн 2 жилийн хугацаанд 66 бүтээгдэхүүний төслийг хэрэглэгчдийн гарт хүргэн зах зээлд амжилттай нэвтрүүлэн шинэ трендийг цаг тухай бүрд нэвтрүүлсээр байна. Түүгээр зогсохгүй Дэлхийн 10 гаруй оронд экспортын тэлэлтийг хийж ажилласан нь Монгол бүтээгдэхүүн дэлхийн жишигт нийцэн чанараа бататгаж буйг илэрхийлж байна. Тэд нийгмийн хариуцлагаа ухамсарлан үргэлж Дэлхийн шилдгүүдтэй хамтран ажиллаж монгол хүний ур ухаан, судалгаа шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн технологиор үйлдвэрлэж байна.

0/1000