Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

2025 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Хэрвээ хамтрагч болон ивээн тэтгэгчидтэйгээ харилцаагаа хэвийн болгож чадвал шинэ ирээдүй нээгдэж, таны төлөвлөгөө биелэх болно. Хувийн бизнес эрхэлдэг бол тусгай олон нийтийн арга хэмжээ зохиох юм уу зар сурталчилгааны компанит ажил явуулах хэрэгтэй.

Үхэр: Энэ өдрийн таатай хандлагуудыг сайн ашигла. Өдөр тутмын ажил, үүрэг таны ихэнх цаг хугацааг авна. Энэ өдөр харилцан ойлголцох алхам хийвэл таны гэр бүлийн харилцаа сайжрах эхлэл бий болно. Ойрын хугацаанд мэргэжлийн ажил дээр гарсан асуудлаа шийдэхийг хичээ. Мөн зэрэгцэн хувийн асуудлаа шийдэх хэрэг гарна.

Ихэр: Шинэ танилууд тан хуучин нөхөрлөлийн харилцаанд ойлгомжгүй байдал үүсгэнэ. Гэр бүлийн эвтэй харьцаагаа хадгалж үлдэхийн тулд багагүй хүчин чармайлт зарцуулна. Ил тод байдал, эмх цэгцийг эрхэмлэдэг бол санаа зовох асуудалтай тулгарна. Ажил төрөл болон хувийн амьдралд томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй байна.

Мэлхий: Хэрэв та орлогоо нэмэх төлөвлөгөө эртнээс бодож байсан бол энэ талаар алхам хийхэд яг тохирох үе. Ямар нэг ер бусын азад өөрийгөө даатгах сэтгэгдэл төрнө. Гэхдээ хамгийн нандин хүслээ биелүүлэх болон санасан бодсоноо амьдралд хэрэгжүүлэхэд энгийн үл анзаарагдах зүйл тусалж чадах бололтой.

Арслан: Ажил төлөвлөх юм бол өнөөдөр амжилт олоход амархан байна. Мэргэжлийн үйл ажиллагаанд таатай байна. Нарийн мэргэжлийн инженер, мэргэжилтнүүд өнөөдөр хамгийн шилдэг нь байх болно. Бусдад сайн зөвлөгөө ч өгч чадна. Хамт олноор амрах, биеийн тамирын тэмцээн уралдаан зохиох зэрэгт таатай.

Охин: Эрч хүчээ ажилдаа л зориулна. Бусдын алдааг олж харах чадвар их байна. Зорилгодоо хүрэхийн тулд хүмүүсийн анхаарлыг өөртөө хандуул. Бусдад тусламжийн гараа сунган хамтын хөдөлмөрийг эрхэмлэ. Ажил хэргийн томоохон зорилгод тэмүүлж байгааг хамт олон тань ойлгох нь чухал.

Жинлүүр: Өнөөдөр дуулгавартай зан ааштай байж, хамтрагч нарын үгийг дагана. Өөртэй хэт итгэлтэй байдал таагүй хандлага дагуулж мэднэ. Өө хайсан хүмүүсийн дургүйцлийг бүү төрүүл. Энэ цаг үед тийм хүмүүс их биш ч бас цөөнгүй байгаа бололтой. Эв найрамдлыг баримтлан, бусдыг бүү гомдоо. Сонирхож буй асуудлаараа мэдээлэл цуглуулах боломжтой болно.

Хилэнц: Өөртөө итгэлгүй, гутранги сэтгэлтэй байх нь тааламжгүй өдөр. Өөртөө итгэж, айдсаасаа сал. Ихэнх хүмүүс зориг гаргаж чадахгүй байх бололтой. Таагүй уур амьсгалтай газраас болгоомжил. Танихгүй хүмүүстэй харьцахаас зайлсхий. Гэр бүлд гарах асуудлуудыг төвөгшөөлгүй зохицуул. Танд хувийн ажлаа зохион байгуулах чадвар байгаа гэдэгт итгэ.

Нум: Өөрийгөө худал магтах, дэмий үглэхээс зайлсхий. Гэр бүлийн таатай уур амьсгал нь ажил үйлст сайнаар нөлөөлнө. Бодол санаа тань амжилтыг тодорхойлно. Ажлаа дуусгах, өрөө төлөх зэрэгт таатай. Энэ өдөр таны амьдралд ахиц гарна. Хувь заяагаа сайнаар өөрчлөхийн тулд ажлын төлөө эрч хүчээ дайчил.

Матар: Зөв сэтгэлтэй, ур чадвартай, ухаалаг хүмүүст сайн боломж гарна. Гадаад аялалд явж, танилынхаа хүрээг өргөтгөнө. Ажлын хамтрагч нартаа шийдвэр гаргах эрх олго. Тантай хүндэтгэлтэй харьцдаг байсан хүмүүсийн мөн чанарыг мэдрэх болно. Харин орлого багасаж болзошгүй тул мөнгөндөө гамтай хандаарай.

Хумх: Цаг зуурын саад бэрхшээлд хугацаа алдах нь сэтгэл санааг тань унагах болно. Бусдын хэлсэн үгэнд хүлээцтэй ханд. Биеийн хүчний зохистой ачаалал танд зохино гэдгийг од эрхэс зөвлөж байна. Танил тал, найз нөхдөдөө хэт нээлттэй байх нь гэр бүлийнхэнтэйгээ муудалцахад хүргэж болзошгүй байна.

Загас: Өнөөдөр аливаа шүүмжлэлийг тайван хүлээж ав. Жижиг сажиг зүйлд анхааралтай хэт хандуулах хэрэггүй. Ажлаа үр дүнтэй хийхийн тулд амьдралын зөв хэв маягийг мөрдөх хэрэгтэй. Бусад хүмүүсийн тусламжид найдах хэрэггүй. Гэхдээ бизнесийн чухал алхмыг ганцаар шийдэж болохгүй. Ажил хэргийн харилцаанд харилцан зөвшилцөл таатай нөлөө үзүүлнэ.

- Шинэ
- Хандалттай