horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Зеленскийг “Газар нутгаа өгөхгүй” гэсний дараа Путин “Хүчээр ч хамаагүй булааж авна” гэж сүрдүүлэв

post-img

Украин улсын Ерөнхийлөгч Зеленский өчигдөр “Бид энхийг сахиулах төлөвлөгөөг зөвшөөрч байна. Гэхдээ газар нутгаа бол яагаад ч өгч чадахгүй” гэж мэдэгдлээ. Харин Путин “Энхийг сахиулах төлөвлөгөөний зүйл заалтуудыг Киев зөвшөөрөхгүй бол газар нутгийг нь хүчээр ч хамаагүй булааж авна” гэж сүрдүүлэв.

Хэдийгээр Зеленский энхийг сахиулах гэрээг зөвшөөрсөн ч уг гэрээнд тусгагдсан газар нутгийнхаа 20%-ийг Оросын талд өгөх зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Харин Оросын тал тэдэнд ямар ч өршөөл үзүүлэхгүй гэдгээ ахин дахин хатуухан мэдэгдсээр байна. Украины Ерөнхийлөгч Зеленский энэ долоо хоногийн сүүлчээр АНУ-ын эрх баригчидтай уулзаж, 28 зүйл заалттай энхийг сахиулах гэрээний талаар хэлэлцэхээр болжээ.

Эх сурвалж: CNN

0/1000