Украин дахь дайныг зогсоох асуудлаар Трамп, Путины туслахууд өчигдөр Москва хотод уулзлаа. Тэдний хэлэлцээр 5 цаг үргэлжилсэн боловч ямар нэг дорвитой үр дүнд хүрсэнгүй гэж Кремль мэдээлэв. АНУ-ын танилцуулсан энхийг сахиулах төлөвлөгөөнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн заримыг нь Оросын тал хүлээж авч чадахааргүй байсан гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.
Мягмар гаргийн өглөө Путин “АНУ-ын санаачилсан энхийг сахиулах төлөвлөгөөнд Украин, Европын оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг Оросын тал хүлээж авч чадахааргүй байлаа. Хэрэв Европ дайн дэгдээмээр байгаа бол бид яг одоо бэлэн байна!” гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: BBC

