Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна
- 2025/12/06
- •
- -5 цаг -15 минутын өмнө
- •
- 2 мин уншина

<p>Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас цахим орчинд тандалт хийж бензин, түлш хууль бусаар борлуулахаар зар байршуулсан 20 фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийг тодорхойлжээ. Үүнээс батлагдсан 12 зарын дагуу өнгөрсөн шөнө /2025.12.05/ шалгалтын ажиллагаа явуулж нийт 6 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.</p>
<p>Тодруулбал ХУД-ийн 8 дугаар хороонд кроун маркийн автомашинтай иргэн “Б” 100 литр АИ92 бензинийг литрийг нь 5500 төгрөгөөр зарж байсныг тогтоожээ. Мөн дизель түлш нөөцөлж, гар дээрээс дуудлагаар зарж байсан тус бүр таван зөрчлийг илрүүлсэн байна. 500 литрээс 3 тонн хүртэлх дизель түлшийг Портер, Бонго, Забрушка маркийн автомашинд тээвэрлэн борлуулах гэж байсныг баримтжуулан Баянзүрх, Хан-Уул, СХД-ийн цагдаагийн газрын харьяа газруудад шилжүүлжээ. Түлшийг литр тутмыг нь 4000 орчим төгрөгөөр борлуулж байсан байна.</p>
<figure class="wp-block-gallery has-nested-images columns-default is-cropped wp-block-gallery-1 is-layout-flex wp-block-gallery-is-layout-flex">
<figure class="wp-block-image size-large"><img loading="lazy" decoding="async" width="768" height="1024" data-id="131937" src="https://admin.time.mn/wp-content/uploads/2025/12/IMG_3988-768x1024.jpeg" alt="" class="wp-image-131937" srcset="https://admin.time.mn/wp-content/uploads/2025/12/IMG_3988-768x1024.jpeg 768w, https://admin.time.mn/wp-content/uploads/2025/12/IMG_3988-225x300.jpeg 225w, https://admin.time.mn/wp-content/uploads/2025/12/IMG_3988.jpeg 960w" sizes="auto, (max-width: 768px) 100vw, 768px" /></figure>
<figure class="wp-block-image size-large"><img loading="lazy" decoding="async" width="1024" height="768" data-id="131940" src="https://admin.time.mn/wp-content/uploads/2025/12/IMG_3987-1024x768.jpeg" alt="" class="wp-image-131940" srcset="https://admin.time.mn/wp-content/uploads/2025/12/IMG_3987-1024x768.jpeg 1024w, https://admin.time.mn/wp-content/uploads/2025/12/IMG_3987-300x225.jpeg 300w, https://admin.time.mn/wp-content/uploads/2025/12/IMG_3987-768x576.jpeg 768w, https://admin.time.mn/wp-content/uploads/2025/12/IMG_3987.jpeg 1280w" sizes="auto, (max-width: 1024px) 100vw, 1024px" /></figure>
<figure class="wp-block-image size-large"><img loading="lazy" decoding="async" width="768" height="1024" data-id="131938" src="https://admin.time.mn/wp-content/uploads/2025/12/IMG_3986-768x1024.jpeg" alt="" class="wp-image-131938" srcset="https://admin.time.mn/wp-content/uploads/2025/12/IMG_3986-768x1024.jpeg 768w, https://admin.time.mn/wp-content/uploads/2025/12/IMG_3986-225x300.jpeg 225w, https://admin.time.mn/wp-content/uploads/2025/12/IMG_3986.jpeg 960w" sizes="auto, (max-width: 768px) 100vw, 768px" /></figure>
<figure class="wp-block-image size-large"><img loading="lazy" decoding="async" width="768" height="1024" data-id="131939" src="https://admin.time.mn/wp-content/uploads/2025/12/IMG_3985-768x1024.jpeg" alt="" class="wp-image-131939" srcset="https://admin.time.mn/wp-content/uploads/2025/12/IMG_3985-768x1024.jpeg 768w, https://admin.time.mn/wp-content/uploads/2025/12/IMG_3985-225x300.jpeg 225w, https://admin.time.mn/wp-content/uploads/2025/12/IMG_3985.jpeg 960w" sizes="auto, (max-width: 768px) 100vw, 768px" /></figure>
<figure class="wp-block-image size-large"><img loading="lazy" decoding="async" width="768" height="1024" data-id="131941" src="https://admin.time.mn/wp-content/uploads/2025/12/IMG_3984-768x1024.jpeg" alt="" class="wp-image-131941" srcset="https://admin.time.mn/wp-content/uploads/2025/12/IMG_3984-768x1024.jpeg 768w, https://admin.time.mn/wp-content/uploads/2025/12/IMG_3984-225x300.jpeg 225w, https://admin.time.mn/wp-content/uploads/2025/12/IMG_3984.jpeg 960w" sizes="auto, (max-width: 768px) 100vw, 768px" /></figure>
</figure>
<p>Шатахуун нөөцөлж, шагаар зарж байсан иргэдийг Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр шалгаж байгаа юм байна.<br>Хуульд тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулахыг хориглосон юм. Хэрэв хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог. Зөрчлийнтухай хуулийн 7.14 заалтын 3.3 дахь хэсэгт жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.</p>
- Шинэ
- Хандалттай
