ОХУ-ын тал Доналд Трампын боловсруулсан АНУ-ын аюулгүй байдлын шинэ стратегитай танилцаж, Оросын алсын хараатай “маш сайн зохицож байна” гэж мэдэгджээ. АНУ-ын 33 хуудас бүхий аюулгүй байдлын шинэ стратеги дотор Европыг “Иргэншил устаж үгүй болох” асуудалтай тулгарч байна гэж мэдэгдэж, харин ОХУ-ыг АНУ-д аюул учруулна гэж үзэхгүй байгаагаа мэдэгджээ.
Тус баримт бичигт Орос-Украины дайныг дуусгахаар хичээж байсан АНУ-ын замд Европын холбоог саад болсон хэмээн буруутгаж, харин АНУ Европын орнуудын эдийн засгийг тогтворжуулахын тулд Орос улстай стратегийн харилцаагаа тогтворжуулах хэрэгтэй гэж тусгасан байна.
Мөн уг бичигт “Европын холбоонд цаашид АНУ-тай холбоотон хэвээр үлдэхэд шаардлагатай эдийн засаг, цэргийн хүч байгаа эсэх нь тодорхойгүй байна” хэмээн бичжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр саяхныг хүртэл ОХУ-тай дайсагнаж байсан Трамп ОХУ-тай нөхөрлөн, харилцаагаа бэхжүүлж, харин Европын орнуудаас нүүр бууруулж байна гэсэн үг. Доналд Трамп хэмээх таамаглашгүй уг эрхмийн дараагийн нүүдэл юу байх бол?
Эх сурвалж: BBC

