horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Унгарын шоучид цагдаа нарыг эсэргүүцэн, парламентын ордны гадаа шоуджээ

post-img

Цагдаа нар хар тамхины хэрэг илрүүлэх зорилгоор шөнийн цэнгээний газруудад дайрч орж ирдгийг эсэргүүцэж, өнгөрсөн бямба гаргийн орой Унгар улсын шоучид парламентын ордны гадаа задгай талбайд техно хөгжмийн аянд бүжиглэн, шоуджээ. Үүнд 1000 орчим залуу оролцсон байна.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын Засгийн газрын “Хар тамхитай тэмцэх дайн”-ы хүрээнд цагдаа нар шөнийн цэнгээний газруудад дайрч орох нь ихэсчээ. Нэгжлэгээр хар тамхи илэрсэн шөнийн цэнгээний баар, клубүүдийг 3 сар хүртэлх хугацаагаар хаадаг юм байна.

Хүний эрхийн “Хелсинки зөвлөл” гэдэг байгууллага цагдаа нарын уг үйлдлийг хүний эрх чөлөөг хязгаарлаж буй хэрэг хэмээн шүүмжилжээ.

Эх сурвалж: Reuters

0/1000