horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Z үеийнхэн👍эможийг өөрсдийг нь үл тоосон хандлага гэж хүлээж авдаг

post-img

Z үеийнхэн👍эможийг түрэмгийлсэн, үл тоосон хариу үйлдэл гэж үздэг тул ашиглахаа болиосой гэж хүсдэг ажээ. Үүнээс гадна 🙂 гэдэг зүгээр л инээмсэглэсэн эможийг хүн өдөж, егөөдсөн, зэвүүн утгатай гэж ойлгодог гэнэ. Үүнээс болоод зарим Z үеийнхэн ажлын чаатаар эрхий хурууны эможийг ашиглахаа зогсоохыг хүсдэг аж.  

Reddit платформ дээр ч олон хүн ийм байр суурь илэрхийлдэг бөгөөд нэг хэрэглэгч “Хэн нэгэн зүгээр л эрхий хурууны эможи дангаар нь явуулах нь маш бүдүүлэг үйлдэл шиг санагддаг” гэсэн байна.   

Яагаад эдгээр эможи бүдүүлэг санагддаг гэж? 
Эрхий хурууны эможи нь уламжлалт утгаараа “Ойлголоо”, “Сайн байна” гэх мэт утга илэрхийлдэг. Гэвч үүнийг ямар ч агуулгагүй, дангаар нь явуулсан үед Z үеийнхний сэтгэлд өөрсдийг нь үл тоож байгаа мэт мэдрэмж төрүүлдэг юм байна. Хүмүүс текстэнд хариу авахдаа сэтгэл хөдлөл, нүүрний хөдөлгөөн, биеийн хэлэмж хэрэгтэй гэж боддог. Иймд дан ганц эрхий хуруу, инээмсэглэсэн царай бол утгагүй, хэт албан ёсны, хүйтэн хөндий мэт санагддаг гэнэ.  

Z үеийнхэн үнэнч, чин сэтгэлээсээ харилцаж байгаа хандлагыг эрхэмлэдгээс гадна дижитал орчинд өсөж, чаат, мессежээр илүү харилцаж, эможигоор сэтгэл хөдлөлөө илэрхийлэх соёлд дассан байдаг. Иймээс л үе хоорондын хүмүүсийн эможийг ойлгох ойлголт хүртэл зөрчилдөж байгаа хэрэг юм.

Z үеийнхэн зарим эможийг ийм утгаар ашигладаг гэнэ:

💀 буюу араг ясны эможийг “Элэг хөшиж үхэх нь ээ” гэдэг утгаар,

😭 эможийг асар их инээж байгаа утгаар,

🫠 буюу хайлж урсаж байгаа эможийг “Ядаргаанд орсон, ичгэвтэр байдалд орсон” гэдэг утгаар,

👉👈 буюу хоёр хуруугаа хооронд нь заасан эможийг хүнтэй сээтгэнэх үедээ ашигладаг гэнэ.

0/1000