horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Тайланд, Камбожийн харилцаа хурцдаж, нэгэндээ агаарын цохилт өгч эхэлжээ

post-img

Даваа гарагт Тайланд, Камбож улс нэг нэгэндээ харилцан агаарын цохилт өгч эхэлжээ. Энэ нь хоёр сарын өмнө АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын боловсруулсан энх тайвныг тогтоох хэлэлцээрийг үр дүнгүй байдалд оруулж байна. Тайланд, Камбожийн талууд даваа гаргийн өглөө өөрсдийнх нь хил рүү агаарын цохилт үзүүлсэн гэж бие биенээ буруутгажээ.

Өнгөрсөн жилүүдэд хоёр тал хилийн маргааны улмаас олон удаа гал нээж байв. Өнгөрсөн 7-р сард Тайланд, Камбожийн талуудын хилийн маргааны улмаас олон хүн амиа алдаж, хилийн ойролцоо амьдардаг 200,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлж байв.

Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул “Бид хүчирхийлэл үйлдэхийг хүсдэггүй. Гэхдээ манай улсын аюулгүй байдалд халдахыг бид огтхон ч зөвшөөрөхгүй. Камбож манайх руу нэмж довтлох эсэхээс хамааран, бид цэргийн ажиллагаа явуулах эсэхээ шийднэ” гэж мэдэгдсэн байна.

Даваа гарагт Тайландын цэргийн арми “Даваа гаргийн өглөө Камбож улс манай улс руу довтолж, 1 цэргийн аминд хүрч, 7 цэрэг гэмтээсэн тул бид хариу цохилт өгч, Камбожийн армийн дэд бүтцийг онилсон” гэж мэдэгджээ. Харин Камбожийн Батлан хамгаалах яам Тайландын мэдэгдлийг үгүйсгэж, “Худал мэдээлэл” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

0/1000