horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Зеленский: Холбоотнууд аюулгүй байдлын баталгаа өгвөл Украин сонгууль явуулахад бэлэн

post-img

“Хэрэв холбоотон орнууд аюулгүй байдлын баталгаа өгч чадвал Украин дараагийн 60-90 хоногийн дотор сонгууль явуулахад бэлэн” гэж Зеленский мэдэгджээ. Тэр ийм мэдэгдэл хийх болсон нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай холбоотой. Украины Ерөнхийлөгчийг сонгууль явуулахгүй гэсэндээ дайныг шалтаг болгож ашиглаж байна, Украинд сонгууль явуулах цаг болсон гэж үзэж байгаагаа “Politico”-д өгсөн ярилцлагадаа Доналд Трамп мэдэгдсэн юм.

Тэгвэл Зеленский мягмар гарагт Италийн Ерөнхий сайдтай уулзсаныхаа дараа Италиас явах үедээ “Хэрэв холбоотон орнууд аюулгүй байдлын баталгаа өгч чадвал Украин дараагийн 60-90 хоногийн дотор сонгууль явуулахад бэлэн байна. Үүнээс гадна би Европын холбоотон орнууд болон АНУ-ыг сонгуулийн аюулгүй байдалд санаа тавихад тусалж өгнө үү хэмээн гуйж байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

0/1000