Доналд Трамп мягмар гарагт Европын удирдагчдыг “Сул дорой” хэмээн шүүмжилж, Украинд үзүүлдэг АНУ-ын тусламжийг зогсоож чадахаа мэдэгдсэн байна. Тэр “Politico”-д өгсөн ярилцлагадаа “Ялзарч буй Европын орнууд цагаачлалыг хянаж чадаагүй. Мөн Орос-Украины дайныг дуусгахад дорвитой арга хэмжээ авч чадаагүй. Украиныг хөл дээрээ зогсож чадахгүй болтол нь түлхсэн” гэж буруутгажээ.
Хариуд нь Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купер “Европ хүчирхэгжиж байгаа. Мөн тэд Батлан хамгаалах яамандаа их хэмжээний хөрөнгө оруулж, Украинд санхүүжилт олгосон” гэж мэдэгдсэн байна. Харин Зеленский мягмар гарагт X хаяг дээрээ “Дайныг зогсоохын тулд Украин болон Европын холбоотнууд бүх тал дээр хамтран ажиллаж байна” гэж бичжээ.
Европ уг дайныг зогсоож чадах эсэхийг асуусан сэтгүүлчийн асуултад Трамп “Тэд ярилцдаг ч гэлээ ямар ч дорвитой зүйл хийдэггүй. Дайн үргэлжилсээр байна” гэж хариулсан байна.
Эх сурвалж: BBC

